Сергей Нарышкин

Сергей Евгеньевич Нарышкин (1954 оны 10-р сарын 27-нд ЗХУ-ын Ленинград хотод төрсөн) -Оросын төрийн болон улс төр, цэргийн зүтгэлтэн. 2016 оны 10-р сарын 5-наас ОХУ-ын Гадаад тагнуулын албаны захирал. ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн Байнгын гишүүн.

Сергей Нарышкин

2011-2016 онуудад ОХУ-ын Холбооны Хурлын VI дахь удаагийн Төрийн Думын дарга. ОХУ-ын "Нэгдсэн Орос" улс төрийн намын Дээд зөвлөлийн Товчооны гишүүн.

2008 оны 5-р сарын 12-ноос 2011 оны 12-р сарын 20-ны хооронд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Захиргааны газрын буюу Тамгын газрын тэргүүн.

2012 оноос Оросын газар зүйн нийгэмлэгийг удирдаж байгаа. Крымийг хойгийг хүчээр эзлэн нэгтгэж, Орос улс Украиныг эзлэн түрэмгийлсний улмаас ЕХ-ны бүх орнууд, АНУ, Их Британи болон бусад хэд хэдэн улс түүнд хориг арга хэмжээ аваад байна.

Сергей Нарышкин бол Ленинградын уугуул ажээ. Түүний эмээ, өвөө, аав, нагац эгч нь Аугаа эх орны дайны үеэр Ленинградын бүслэлтэнд өнгөрөөжээ. Сергей бага насаа Ленинград хотын ойролцоох Всеволожск тосгонд өнгөрөөсөн бөгөөд 1972 онд урлагийн гүнзгийрүүлсэн № 190 дунд сургууль төгссөн байна. 1978 онд Ленинградын механизийн дээд сургуулийг «инженер-радиомеханик» мэргэжлээр төгсөөд сүүлд Санкт-Петербургын олон улсын менежментын дээд сургуулийг «эдийн засагч» мэргэжлээр дүүргэсэн байна. Англи, франц хэлтэй.

1978-1982 онд ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооны /КГБ/ тусгай сургалтын байгууллагад сурсан. Аюулаас хамгаалах хорооны 1-р удирдах ерөнхий газрын 101-р сургуульд хоёр жилийн ангид (өнөөгийн- Гадаад тагнуулын Академи) сурсан. Энэ сургуулиа төгсөөд 1980 онд Ленинград хотын Аюулаас хамгаалх салбар хороонд /КГБ/ ажиллаж байхдаа Владимир Путинтай танилцсан гэдэг.