Сергей Львович Кузьмин

Сергей Львович Кузьмин (1956 оны 3 дугаар сард ЗХУ-ын Москва хотод төрсөн) - Зөвлөлтийн, Оросын зохиолч, дорно судлаач, түүхийн ухааны доктор, биологийн ухааны дэд доктор.

Сергей Кузьминий алдартай бүтээлүүд: «Нуугдмал Төвөд. Тусгаар тогтнол ба эзлэн түрэмгийлэлд автсан түүх». 2010 он. (Скрытый Тибет. История независимости и оккупации), «Барон Унгерний түүх: сэргээн босголтын туршлага» (История барона Унгерна: опыт реконструкции), «ХХ дугаар зууны эхэн дахь Монголын шашинт төр ба бурханы шашин» (Теократическая государственность и буддийская церковь Монголии в начале 20-го века). С.В.Дмитриевтэй хамтран бичсэн "Юань, Чин болон Хятад нь өөр хоорондоо түүхэн залгамжлалгүй төр улсууд болох нь" шинжлэх ухааны судалгааны өгүүлэг (2015 он).

Эдгээр ном өгүүллэгүүддээ Төвөд, Энэтхэг, Монгол, Орос дотоод сэтгэлгээгээр хэрхэн холбогдож ирснийг тайлбарлах гэж оролдсон байна. Үүндээ Сергей Кузьмин архив, дурсамж, музэйн баримтуудад тулгуурлаж бичсэнээрээ онцлогтой. ОХУ-ын ШУА-ийн Дорно судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтны хувьд Монголын түхх, археологийн хүрээлэнгийн хүндэт докторын диплом хүртсэн байна.

Монгол, Оросын хооронд ХХ дугаар зууны эхэнд дипломат харилцаа тогтоосон үеийн тухай судалгаа хийж Оросын дээд сургуулиудад лекц уншсан байна.