Сергей Викторович Лавров (1950 оны 3 дугаар сарын 21-нд ЗХУ-ын Москвад төрсөн) — Оросын улс төрийн зүтгэлтэн, дипломат, 2004 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс хойш Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд. 2020 онд Оросын хөдөлмөрийн баатар хүртсэн.

r

Оросын 2021 оны парламентын сонгуулийн "Нэгдсэн Орос" намын Холбооны нэрсийн жагсаалыг тэргүүлэгчдийн нэг.

Боловсрол засварлах

Сергей Лавров Москвагийн хязгаарын Ногинск хотын №2 дунд сургуульд сурч байгаад сүүлд Москва хотын англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай №607 дунд сургуулийг 1966 онд мөнгөн медальтай төгссөн байна.

1972 онд ЗХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Дорно чиглэлийн тэнхимд сурч төгссөн. Англи, франц, синхал хэлтэй.

Ажилласан байдал засварлах

  • 1972-1976 онд ЗХУ-аас Шри Ланка Улсад суугаа ЭСЯ-нд дадлагжигч, атташе.
  • 1976-1981 онд ЗХУ-ын Гадаад хэргийн яамны Олон улсын байгууллагын газарт гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга,
  • 1981-1988 онд ЗХУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, ахлах зөвлөх,
  • 1988-1990 онд ЗХУ-ын Гадаад хэргийн яамны Олон улсын эдийн засгийн байгууллагын газрын орлогч дарга,
  • 1990-1992 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Олон улсын байгууллагын газрын захирал,
  • 1992-1994 онд ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд, /А.Козыревыг сайд байх үед/
  • 1994-2004 онд ОХУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч,
  • 2004 оноос ОХУ-ын Гадаад хэргийн сайд, ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн.

Шагнал засварлах

Оросын "Эх орны гавьяаны" I, II, III, IV зэргийн бүх одон болон бусад одон медалиар шагнуулсан болно.

Гадаад орнуудын олон одон медалиар шагнуулсан.

1992 онд ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол хүртсэн.

Бүтээл засварлах

"Өнгөрсөн ирээдүй хоёрын дунд. Өөрчлөгдөж буй дэлхийд Оросын дипломат ажиллагаа" /Между прошлым и будущим. Российская дипломатия в меняющемся мире/ (2011), "Бид- эелдэг хүмүүс! Гадаад бодлогын тухай бодол" /Мы - вежливые люди! Размышления о внешней политике/ (2017) зэрэг өгүүлэл бичсэн.

Чөлөөт цагаараа гитар хөгжим тоглож, шүлэг бичдэг.

Гэр бүл засварлах

Эхнэр, охинтой.

Эхнэр Мария Александровна Лаврова, хэл зүйч буюу орос хэл, уран зохиолын багш, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын номын санд ажилласан.

Охин Екатерина Сергеевна Винокурова, 1982 онд Нью-Йорк хотод төрсөн. 2005 онд Колумбын Их сургуулийг улс төр судлал мэргэжлээр төгссөн.

Хүргэн Александр Винокуровтай 2008 онд охин Екатерина нь гэрлэсэн. А.Винокуров Оросын "Альфа групп", "Марафон групп"-ын топ менежер.

2010 онд Леонид гэж зээ хүүтэй болсон.

Лавровын эцэг нь Калантаров гэж овогтой Тбилиси хотын армен үндэстэн гэдэг. Гэвч ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны цахим хуудас дээр Лавров — орос үндэстэн гэсэн байдаг. Эх нь ЗХУ-ын Гадаад хуладааны яамны ажилтан байсан гэдэг.