Сергей Кондратьев
Кондратьев Сергей Александрович (1896.04.08, Петербург – 1970.01.13, Москва). ЗХУ-ын хөгжмийн зохиолч, хөгжим судлаач-билиг зүйч, орос, монгол, якут, коми ардын дуу хөгжмийг судлагч. 1922 онд Петроградын их сургуулийн физик-математикийн факультетыг төгссөн. Төгөлдөр хуурч М.С.Аренскийгээр төгөлдөр хуур, М.М.Черновоор хөгжмийн онолын төрлийн хичээлүүдийг даалгаж байжээ. Тэрээр 15 наснаасаа эхлэн хөгжим зохиож эхэлсэн байна. 1923 онд нэрт аялагч П.К.Козловын хайгуулын ангитай хамт Монголд иржээ. Монголд байх хугацаандаа Кондратьев Судар бичгийн хүрээлэнд ажиллаж 1000 гаруй дуу бичиж хадгалсан ба тэр үеийн Ардын цэнгэлдэх хүрээлэн, Улсын төв театрын залуу уран бүтээлчидэд хөгжмийн онол ноот зааж байсан гэсэн дурсамж байдаг. 1931-1936 онд Москвагийн драмын театрын хөгжмийн эрхлэгч, 1937-1938 онд Улаан армийн төв театрын удирдаачаар ажилллаж байжээ. Тэр Бернард Шоугийн “Хөгжим ба хөгжимчдийн тухай” номыг 1965 онд орчуулж байжээ. Уран бүтээл: “Мужество” дуурь(1942); “Лесной человек” балет (1946) зэрэг. Утга зохиол: “Музыка монгольского эпоса и песен” М., 1970.