Сергей Ефимович Донской
Сергей Ефимович Донской — Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд. 1968 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Москва мужийн Электросталь хотод төрсөн. 1992 онд И.М.Губкиний нэрэмжит Улсын нефть, хийн академийг автоматик, телемеханикийн мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал
засварлах- 1992-1998 онд “Газприборавтоматика”, “Ваши ценные бумаги”, “СИНТ”, “Према-Инвест” компаний дилер, мэдээлэл дүн шинжилгээний секторын удирдагч, инженер
- 1999-2000 онд ОХУ-ын Түлш, эрчим хүчний яамны Бүтээгдэхүүн хуваарилах тухай хэлэлцээр бэлтгэх, хэрэгжүүлэх газрын зөвлөх,мөн газарт хэлтсийн дарга
- 2000-2001 онд “Лукойл” компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын ерөнхий газрын ажилтан
- 2001-2005 онд “Зарубежнефть” компанийн хэлтсийн дарга
- 2005-2008 онд ОХУ-ын Байгалийн нөөцийн яамны Санхүү, эдийн засгийн газрын захирал
- 2008-2011 онд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн дэд сайд
- 2011-2012 онд “Росгеология” компанийн ерөнхий захирал
- 2012 оны 5 сарОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд /мөн оноос ОХУ, Монголын Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн даргаар томилогдсон
Монгол Улсад ОХУ, Монголын Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн даргын хувьд 3 удаа айлчилсан. Эхнэр, 3 хүүтэй.