Сергей Бодров (ахмад)

Сергей Влади́мирович Бодров (1948 оны 6-р сарын 28-нд ЗХУ-ын Хабаровск хотод төрсөн)— зөвлөлтийн болон оросын кино найруулагч, кино зохиолч, продюсер бөгөөд кино жүжигчин. Чечений дайны тухай 1996 онд бүтээсэн «Кавказын хоригдол» болон Чингис хааны тухай 2007 онд бүтээсэн «Монгол» уран сайханы кинонуудаараа Оскарын шагналд хоёр удаа нэр дэвшиж байсан. Мөн 1999 онд «Дорно-Өрнө» киноны хамтран найруулагчаар ажиллаж Оскарын шагналд нэр дэвшиж байжээ.

Сергей Бодров. 2016 он.

Тэрээр оросын кино найруулагч залуу Сергей Сергеевич Бодровын (1971—2002) эцэг юм.

1948 оны 6-р сарын 28-нд Хабаровск хотод төрсөн. Орос, татар, буриад, якут үндэсний гаралтай. Тэрээр ажлын гараагаа сэтгүүлчээр эхэлсэн. 1970 онд Сергей Бодров хошин шогийн "Крокодил" /Матар/ сэтгүүлийн уралдаанд шилдэг хошин шог, хошин өгүүллэгийн уралдаанд 3-р байр эзэлжээ. 1974 онд ВГИК-ийн кино зохиолын ангийг төгссөн (К.К. Парамонова, Н. Фокина нарын цех). Мөн онд тэрээр ЗХУ-ын Коммунист намын гишүүн болсон.

С.Бодровын зохиолоор хорь гаруй кино бүтээжээ. Түүний найруулсан бүтээлүүдээс дурдвал Турин дахь наадмын шүүгчдийн тусгай шагнал болох “Мэргэжлийн бус хүмүүс” (1985), “Катала” (1989), “SIR” (1989), “Би сахиусан тэнгэрүүдийг харахыг хүссэн” зэрэг бүтээлүүд юм. Дараа нь Сергей Бодров АНУ руу нүүж, эхнэр Каролин Кавалеротой хамтран ажиллаж эхэлжээ.

Чечений дайны тухай "Кавказын хоригдол" кино нь 1997 онд оны шилдэг киногоор Ника шагнал, дэлгэцийн бүтээлээрээ Феликс Европын кино академийн шагналыг хүртэж байжээ.

Сергей Бодров хэд хэдэн өгүүллэг, фельетон зохиосон. Түүний "Эрх чөлөө = Диваажин" ном Францад хэвлэгджээ. Регис Уорниерийн "Дорно-Өрнө" кинонд найруулагчаар оролцсон.

1990-ээд оны эхэн үеэс тэрээр АНУ-д байнга оршин сууж байгаа юм.