Семипалатинскийн цөмийн туршилтын талбай
Семипалатинскийн цөмийн туршилтын талбай нь Семипалатинск-21 гэдэг нэртэй бөгөөд ЗХУ-ын үед цөмийн зэвсгийн туршилт хийж байсан гол туршилтын талбай юм. Энэ талбай нь Эрчис мөрнөөс урагш, Казахстаны умард нутагт оршино. Талбайн газар зүйн солбицлол нь: 50° 7′ 0″ N, 78° 43′ 0″ E. ЗХУ нь 1949-1989 онд энд 456 туршилт хийсэн байна. 1991 оноос хаагдсан байна.