Саруултуяагийн Багахүү

Саруултуяагийн Багахүү нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх.

Саруултуяагийн Багахүү
Төрсөн өдөр1982 оны 6 сарын 24 (1982-06-24)
(одоо 41 настай)
Төрсөн газарМонгол улсын Говь-Алтай
аймгийн Бигэр сум
Алдар цол
Бөхийн цолУлсын начин
Цол ахисан он жил
Аймгийн заан2005
Аймгийн арслан2007
Улсын начин2011

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2009 АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд улсын заан О.Одгэрэлээр дөрөв давж тавын даваанд улсын арслан Х.Мөнхбаатарт өвдөг шороодсон. 512
2010 АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэнгээр дөрөв давж тавын даваанд улсын арслан Х.Мөнхбаатарт өвдөг шороодсон. 512
2011 АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд аймгийн хурц арслан Р.Пүрэвдагваар дөрөв, улсын заан Б.Соронзонболдоор тав давж " Монгол улсын начин " цолыг хүртсэн. 1024

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2005 Орхон аймгийн баяр наадамд сумын заан Л.Нямбаярт өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. 128
2006 Говь-Алтай аймгийн баяр наадамд цэргийн заан Ж.Бат-Эрдэнэд өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цолоо баталсан. 256
2006 Өвөрхангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 128
2007 Баян-Өлгий аймгийн баяр наадамд залуу бөх Б.Баатарцолоор долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128
2009 Дундговь аймгийн баяр наадамд аймгийн начин А.Саруулсайханд өвдөг шороодон үзүүрлэсэн. 256
2011 Баянхонгор аймгийн баяр наадамд тав давж шөвгөрсөн. 256