Сармат (пуужингийн цогцолбор)

РС-28 «Сарма́т» (НАТО-гийн ангилалаар: SS-X-30) —Оросын 5 дахь үеийн хүнд олон шатлалт шингэн түлшээр ажилладаг тив хоорондын уурхайд байрлах стратегийн баллистик пуужингийн цогцолбор. "Сармат" нь хуучин ЗХУ-ын R-36M2 "Воевода" пуужингуудыг оронд зэвсэглэлд авах зорилготой цогцолбор юм.

2022 оны 4-р сарын 20-нд ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Плесецк сансрын нислэгийн талбайгаас анхны пуужин хөөргөснөө зарласан.

2022 онд уг цогцолборыг "Красноярскийн машин үйлдвэрлэлийн үйлдвэр"-т үйлдвэрлэж эхэлсэн.