Сангийн хэрэм
Сангийн хэрэм нь Ховд хотын хойд хэсэгт, төв талбайгаас 750 метрийн зайд 10.5 га газар эзлэн орших, манжийн бэхлэлтийн үлдэгдэл юм.
1762 онд баригдсан[1] тус бэхлэлтэд манж амбаны яам байрладаг байв. Ам дөрвөлжин хэлбэртэй, шавар ханаар хүрээлэгдсэн тус бэхлэлт нь зүүн болон баруун талдаа хаалгатай, дөрвөн өнцөгтөө харуулын цамхагтай байсан гэдэг. Бэхлэлтийн эргэн тойронд шуудуу ухаж усаар дүүргээд, модон гүүрээр бэхлэлт уруу нэвтэрдэг байв. Одоо үлдэж хоцорсон Сангийн хэрмийн хананы үлдэгдэл нь 3 өндөр, 1.5 метр зузаантай бөгөөд тал тус бүр нь 330 метрийн урттай. 1876-77 оны өвөл Ховд хотод очсон Оросын аялагч Потанин, хотыг энэхүү бэхлэлтийг тойрсон худалдааны суурин хэмээн тодорхойлсон байдаг. "Бэхлэлтэд манж амбан амьдрах бөгөөд түүний яам, шорон, сүм хийд, дархны газар байв"[2]. Мөн Оросын газарзүйч М.В.Певцов 1878 онд Ховдод очсон бөгөөд түүнийхээр бол ханын өндөр нь 4.5 метр байжээ. Бэхлэлтийн өмнөд хэсэгт манж амбан, түүний яам, жас, албан байрууд болон цэргийн хуаран байрлах бол зүүн хэсэгт нь худалдааны пүүсүүд, хятадын Буддын сүм дуган, Исламын мечет байсан аж. 1912 оны 8 сарын 7-нд Жа лам Дамбийжанцан нарын удирдсан хүч Ховдыг чөлөөлж, манж амбан дутаах үеэр бэхлэлт сүйджээ.
Эшлэл
засварлахМөн үзэх
засварлах
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.