Сангидоржийн Саянцэцэг
6
Бага нас
засварлахСангидоржийн Саянцэцэг 1966 онд Улаанбаатар хотноо хөгжийн зохиолч Чойгивийн Сангидоржийн том охин болж төрсөн. Түүний ээж залуудаа Төв аймгийн Драмын театрт жүжигчин, зураг зурдаг, бүжиглэдэг авьяастай байсан гэдэг. Тэрбээр 15 настайдаа Москвад оюутан болж очсон. Тэрбээр ухаан ороогүй байхдаа л төгөлдөр хуур тоглож сурсан гэдэг. Аав, ээж нь бууз чимхээд, төгөлдөр хуур тоглож байтал аав нь түүнд дөрвөн мөр аялгуу өгөөд, дагавар аяыг нь бич, бичихгүй бол хоол идэхгүй шүү гэсэн. Тэгээд өлсөхөөс айсан уу, уйлаад л бичээд байсан. Түүний бичсэнийг үзээд аав, ээж хоёр энэ хүүхэд хөгжим зохиохгүй юм байна, харин Монголдоо нэртэй мундаг тоглогч болох байх гэж байсан аж. Долоон настайдаа Хөгжим бүжгийн дунд сургуульд шалгалт өгөхөд түүнийг төгөлдөр хуур тоглодог гээд аваагүй учир С.Гончигсумлаа гуайд очин шалгуулж, түүний гарын үсэгтэй бичгээр сургуульд орж байжээ. Түүний хүүхэд нас төгөлдөр хуурын л ард өнгөрсөн гэж ярьдаг. Аав ээж, багш Цолмон нь бүгд л түүнийг Москвагийн Чайковскийн нэрэмжит сургуульд л орох ёстой гэж шаарддаг байсан.
Түүний анхны багш аав нь байсан. Дараа нь ХБК-д ажиллаж байсан Эстоны мэргэжилтэн, украин багшаар хичээл заалгасан. Мөн МУАЖ, төгөлдөр хуурч Тувааны Цолмон багш дээр дөрвөн жил суралцаж, Москва хотод Чайковскийн нэрэмжит консерваторийг дүүргэсэн. Москвад 10 жил суралцаад Испанид амьдрах болсон. Яг анх гадаадын тайзан дээр гарч тоглосон нь гэвэл 14 настайдаа Болгарын дуурь бүжгийн театрт тоглож байсан бол харин яг ганцаараа тайзан дээр тоглолт хийгээд одоо 25 жил болж байгаа юм байна. Испани, Болгарь, Украйн, Киев, Нью-Йоркт олон сайхан тоглолт хийж байсан бөгөөд Москвад суут төгөлдөр хуурч Рихтерийн музейд тоглож байснаа хэзээ ч мартдаггүй гэнэ. Тэр музей нь Оросын алдар цуутай цөөхөн хүрээний тусгай үзэгчтэй, хэр баргийн хүнийг тоглуулдаггүй газар юм. Нөхөртэйгөө хамтраад 1995 онд анх Испанид хувийн сургуулиа байгуулсан бөгөөд хувийн сургууль учир мэргэжлийн төгөлдөр хуурч болох хүүхдүүд давтлага авах юм уу, хөгжмийн боловсролтой болохыг хүссэн хүмүүс сурдаг. С.Саянцэцэг Сьюдад де Хузска олон улсын төгөлдөр хуурын тэмцээнийг үндэслэсэн бөгөөд тус наадмын ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Мөн аавынхаа хүслийг биелүүлэх, өөрийнхөө сэтгэлийг тайвшруулахаар 2012 оны есдүгээр сараас СУИС-ийн магистрт, ХБК-д багшилж байна.
Хувийн амьдрал
засварлахТэрбээр ханьтайгаа Москвад хамт суралцаж байгаад гэр бүл болсон бөгөөд түүний нөхөр төгөлдөр хуурын сургууль төгссөн. Ричард Азнар гэдэг хүн байдаг. Тэрбээр нэгэн сэтгүүлд “хүнд хань нөхөр гэдэг маш чухал. Учир нь, надад найз нөхөд бараг байдаггүй. Хүнтэй танилцаад, найзлаад байх зав олддоггүй юм. Өглөө босоод хөгжмийнхөө ард суугаад, олон цагаар давтдаг. Хэдэн хоногоор ч хамаагүй нөхрөө, хүүхдээ орхиод л тоглолтоор явдаг. Тийм учраас энэ амьдралыг дааж авч явах ханьтай байна гэдэг маш хэцүү. Тэр болгоныг ойлгож чаддаг болохоор миний хань сайн хүн” хэмээн ярилцлага өгсөн байдаг.[2]
Түүний дүү нь хөгжмийн зохиолч Сангидоржийн Сансаргэрэлтэх юм.
Авсан шагнал урамшуулал
засварлах- Алтан гадас одон
Эшлэл
засварлах- ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2015-04-08. Татаж авсан: 2015-05-24.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ www.gogo.mn