Санах ойн хаягийн регистр

Компьютер дахь санах ойн хаягийн регистр (Memory address register буюу MAR) бол төв процессорын регистр юм. Энэ нь ямар өгөгдлийг төв процессорлуу дуудах вэ гэдгийг санах ойн хаягт нөөцөлж өгдөг эсвэл илгээх болон хадгалах гэж байгаа өгөгдлийн хаягийг нөөцөлж байдаг.

Өөрөөр хэлбэл санах ойн хаягийн регистер нь хандах хэрэгтэй байгаа өгөгдийн санах ойн хаягийг өөртөө агуулж байдаг. Санах ойгоос уншах явцад, санах ойн хаягийн регистер нь санах ойн өгөгдлийн регистрийг хангаж өгөөд, төв процессороор түүнийг ажилуулдаг ба ингэж өгөгдлийг хаягладаг. Санах ойруу бичих явцад, төв процессор нь санах ойн өгөгдлийн регистерээс өгөгдлийг санах ойн хаяг(энэ хаяг нь санах ойн хаягийн регистерд нөөцлөгдсөн)-руу бичдэг.

Санах ойн хаягийн регистр нь микропрограм болон компьютерийн санах ой хоёрын хооронд орших жижиг интерфейсын хагас нь юм. Үлдсэн хагасд нь санах ойн өгөгдлийн регистер байна.

Өөр олон илүү сайн санах ойн интерфейс гарсан хэдий ч одоогоор ажиллаж байгаа нь энэ юм.

Уншиж бичих үйлдэл

засварлах
  • MAR - Memory Address Register - Санах ойн хаягийн регистер
  • MDR - Memory Data Register - Санах ойн өгөгдлийн/буффер регистер

Хаягийг унших/ачааллах

засварлах
  1. Санах ойн хаягийн регистер рүү хаягийг өгнө.
  2. Санах ойн байгууламжид унших команд өгнө
  3. Санах ой MDR-рүү өгөгдлийг хуулбарлана.

Хаяг, шинэ утгыг бичих/хадгалах

засварлах
  1. Санах ойн хаягийн регистер рүү хаягийг өгнө.
  2. Санах ойн буффер регистер рүү шинэ утгыг оруулна.
  3. Санах ойн байгууламжид хадгалах команд өгнө.
  4. Санах ой MDR-ээс өгөгдлийг авч санах ойн үүрт хадгална.