Санамсаргүй
Санамсаргүй гэдэг үг нь үр дүнг найдвартай урьдчилан таамаглах (болохоос нь өмнө юу болохыг мэдэх) эсвэл үр дүнг таамаглах ямар ч арга байхгүй гэсэн утгатай(бага зэрэг албан бус) математикт хэрэглэгддэг нэр томъёо юм. Санамсаргүй байдлаар сонгосон зүйлийг ямар ч ойлгомжтой шалтгаанаар сонгоогүй, тиймээс зөвхөн тохиолдлоор гэж үздэг. Санамсаргүй тохиолдлын жишээ бол сугалаанд хожих явдал юм.
Компьютер нь санамсаргүй тоонуудын жагсаалтыг гаргаж чаддаг. Тархи нь цаанаасаа өгөгдсөн дараалалтай хэв маягаар ажилладаг тул хүмүүс үүнийг хийх боломжгүй байдаг. Хэрэв хэн нэгнээс "толгой" эсвэл "сүүл" гэж санамсаргүй хэлэхийг хүсэх юм бол ухаалаг ажиглагч эсвэл зөв программчлагдсан компьютер дараа нь алийг нь хэлэхийг таньж чадна, учир нь компьютер нь хэв энэ маягийг анзаардаг.
Англи хэлний Википедиа гэх мэт вэбсайт дээр хэрэглэгч "Санамсаргүй хуудас" дээр дарж санамсаргүй нийтлэл авах боломжтой. Нэг хуудас гарч ирэх магадлал нь бусад хуудасныхтай яг ижил байна.
Заримдаа "санамсаргүй" гэдэг үгийг илүү чөлөөтэй хэрэглэдэг. Санамсаргүй (хамаагүй,төрөл бүрийн) хошигнолуудын вэбсайтууд байдаг бөгөөд энэ нь зүгээр л: янз бүрийн зүйлийн тухай янз бүрийн хошигнол. гэсэн үг юм.