Самданнямын Мөнхчулуун

Самданнямын Мөнхчулуун нь Монгол Ардын намын гишүүн, улс төрч. 2012 - 2016 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ -ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдон ажиллаж байсан. 2019 оны 1 сарын 16-ны НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэхэд нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчээс НИТХ-ын олонхын саналыг С.Мөнхчулуун авсан. С.Мөнхчулууныг 24 гишүүн дэмжсэн бөгөөд 55.8 хувийн санал авч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар батламжлуулахаар Ерөнхий сайдад илгээхээр болсон.

Харин нэр дэвшигч С.Амарсайхан 19 гишүүний санал авсан байна.

МАН-ын УЗ-ийн шийдвэрээр хотын Засаг даргад С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн бол НИТХ-ын даргад Р.Дагва нарын нэрийг дэвшүүлсэн билээ. Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэж эхлэхэд НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун танхимаас өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн юм.

Тус хуралд НИТХ-ын хурлын 45 төлөөлөгчөөс 43 нь оролцсон. Саналын хуудас дээр хоёр нэр дэвшигчийн нэр байсан бөгөөд төлөөлөгчид өөрийн сонгож буй нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг дугуйлсан бөгөөд эхний санал хураалтаар хоёр нэр дэвшигчийн санал тэнцэж, нэг саналын хуудсыг хүчингүйд тооцсон тул санал хураалтыг дахин явуулснаар С.Мөнхчулуун

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргаар сонгогдсон ч намын бодлого сөрсөн хэмээн МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн, 2021 онд түүний намын гишүүнчлэлийг эргүүлэн сэргээсэн.

2020 онд УИХ-д бие даан нэр дэвшиж байсан.

Боловсрол

  • 1987-1997 онд 42 дугаар дунд сургууль, Бүрэн дунд
  • 1997 - 2001 онд ТИС-ийн Механик Инженерийн сургууль, Бакалавр
  • 2012 - 2014 онд Удирдлагын Академи, Магистр
  • 2016 - 2020 онд Удирдлагын Академи, Докторант
  • 2001 - 2008 онд ХБНГУ -д Улс төр, Түүхийн чигэлэлээр суралцаж байсан
  • Метталлурги инженер мэргэжлээр Мэргэшсэн инженер зэрэгтэй.
  • Герман, Англи хэлтэй

Ажилласан байдал

  • 2009 - 2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн
  • 2010 - 2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга
  • 2012 - 2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
  • 2016 - 2020 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон,
  • 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон,
  • 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга
  • 2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан.
  • 2017 - 2020 онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ТУЗ-ийн дарга
  • 2022 - 2023 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар -ын дарга
  • 2023 оноос Эрдэнэс Монгол ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэдэх Дотоодп аудитын албаны Ерөнхий Аудитороор ажиллаж байна.

Сонгуульт ажил

  • 2008-2009 СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга
  • 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн
  • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн
  • 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн
  • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга
  • 2021 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Зөвлөх


Гэр бүлийн байдал.

Эхнэр 2 охины хамт амьдардаг. Түүний эхнэр жүжигчин, найруулагч Төмөрбаатарын Ариунбулаг.


Гадны холбоосууд