Самбуугийн Надмид
САМБУУГИЙН НАДМИД (1934-2004)
Хэрэйд Самбуугийн Надмид Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул. 1954 онд Сайнцагаан сумын 10 жилийн дунд сургууль, 1958 онд МУИС-ийн байгалийн ухааны факультетийг хими биологийн багш мэргэжлээр, 1959 онд Москва хотны гурилын үйлдвэрийн технологчийн дамжаа 1964 онд МУИС-ийн харъяа утга зохиолын дээд сургуулийг төгссөн. С.Надмид “Хөдөлмөр”, “Пионерийн үнэ”, “Залуучуудийн үнэн”, “Шинэ хөдөө”, “Үнэн” сонинуудад утга зохиолын ажилтан, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Дуудлага” сонины эрхлэгчээр ажиллаж байв. С.Надмид “Бордоотой бороо”, “Нарны охид”, “Сүүдэрхүү”, “Дааганы уралдаан”, “Нийслэлийн замд”, “Зүрх амардаггүй”, Улаан дээвэрт байшин”, “Мөнх соёо”, Хайрлахуй ханьсахуй”, “Хар нүдэн” (роман) зэрэг гуч гаруй ном, “Гал голомт”, “Гийнгоо” кино бичиж олны хүртээл болгосон агаад монголын утга зохиолын сан хөмрөгт уран зөгнөл, уран сэтгэмж, домог үлгэр, хошин шог, яруу найраг, жүжиг, киноны бүхий л төрлөөөр үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ. С.Надмидын уран бүтээлийн амжилт, хөдөлмөрийг төр засгаас үнэлэн Д.Нацагдоржийн болон МҮЭ, МСХ, МХЗЭ, МЗЭ-ийн нэрэмжит шагналаар шагнагдсан.