Саманта Фокс
Саманта Карен Фокс (Англи: Samantha Karen Fox, 1966 оны 4 дүгээр сарын 15-нд Их Британийн Лондон хотод төрсөн) Британийн фото модель байсан, поп хөгжмийн алдарт дуучин.
Патрик Жон Фокс, Кэрол Анн Фокс (Уилкен) нарын том охин Саманта Лондоны "Ийст-Энд" захын худалдаачдын гэр бүлд төрж өссөн. Тэрбээр эцгийнхээ хоёр дахь гэрлэлтээс дүү Ванесса, нэг эгч Фредерика нартай хамт өссөн. Хүүхэд байхдаа тэрбээр Сэр Томас Морын сургуульд сурч, театрт дуртай гэдгээ эрт мэдэрсэн. Тэрбээр анх гурван настайдаа тайзан дээр гарч ирсэн бөгөөд таван настайгаасаа Ислингтон дахь Анна Шерийн жүжигчний сургуульд суралцаж байжээ. 1976 онд арван настайдаа ВВС телевизийн жүжигт оролцсон байна.
Фото модель
засварлах1983 оны эхээр эх Кэрол Фокс охиныхоо зургийг авч, "1983 оны охин" загвар өмсөгчдийн уралдааныг явуулдаг "The People" сонинд илгээжээ. Зургууд нь шүүгчдэд таалагдаж, нийтлэгдсэн байна. Удалгүй Саманта Британийн алдарт "The Sun" сонины гуравдугаар хуудасны сонгон шалгаруулалтад уригджээ. Эцэг эх нь түүнд нүцгэн зургаа авахуулахыг зөвшөөрсөн бөгөөд 1983 оны 2-р сарын 22-ны Мягмар гарагт түүний гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэсэн байна.
Фокс 1986 онд 20 настайдаа "гурав дахь хуудас"-нд гардгаа больсон учир нь тэрбээр аль хэдийн Британийн секс бэлгэ тэмдэг болсон байжээ. 1995 онд тэрбээр гурав дахь хуудсандаа буцаж ирсэн боловч зөвхөн 25 насныхаа төрсөн өдрөөр л гарч ирэв. Уншигчдаас өндөр үнэлгээ авсны дараа түүний сүүлчийн баасан гарагийн гэрэл зургийг А3 зурагт хуудас хэлбэрээр хийсэн байв. Эцэст нь 1996 онд тэрбээр алдарт "Playboy" сэтгүүлийн 10-р сарын дугаарт орсон. Эдгээр нь түүний сүүлчийн нүцгэн зургууд байжээ.
Дуучин
засварлахСаманта анх 1983 онд "Rockin' With My Radio" гэдэг дууг Британийн S.F.X. төслийн багт байхдаа дуулжээ.
1980-аад оны дундуур Фокс бие даасан хөгжмийн гараагаа эхлүүлж, 3 жилийн хугацаанд (1986-1988) гурван цомог гаргаж, С.А.Уотермэн, Фул Форс зэрэг Британийн нэрт хөгжмийн продюсеруудтай хамтран ажилласан.
Тэрбээр 1986 оны 3-р сард (20 хүрээгүй байхдааа) "Touch Me" (I Want Your Body) нэртэй анхны бие даасан сингл дуугаа бичүүлсэн бөгөөд энэ нь Атлантын далайн хоёр эрэгт (Их Британид 3, АНУ-д 4-р байранд) дээгүүр байранд оржээ. Түүний хит дуунууд болох Naughty Girls (Need Love Too) (АНУ-д #3; Канадад #8), I Wanna Have Some Fun (АНУ-д #8; Канадад #10) зэрэг нь амжилтад хүрсэн. Дэлхийн анхны аялан тоглолтынхоо хүрээнд тэрбээр Босни болон хуучин ЗХУ-ын орнуудад айлчилсан.
Түүний хит 12 дуу нь Их Британийн шилдэг 75 дуунд багтаж, 8 нь шилдэг аравт багтжээ.
Гурван жил завсарласны дараа (1991 онд) Саманта "Зөвхөн нэг шөнө" (Just One Night) дөрөв дэх цомгоо гаргасан. Энэ нь хип хоп элементүүд, мөн поп-рок стилийн дуунуудыг ашиглан өмнөх хувилбарыг дахин боловсруулсан нь Канадад онцгой амжилтад хүрсэн ажээ.
2018 онд Саманта Фокс Hot Boy синглээ гаргасан бөгөөд энэ дууны видео клип бас гарсан.
Дуунуудын илэн далангүй, чөлөөтэй байдал нь тансаг дүр төрхтэй хослон Саманта Фоксыг 1980-аад оны хамгийн тачаангуй поп дуучдын нэг болгосон.
Цомгууд
засварлах- Touch Me (1986)
- Samantha Fox (1987)
- I Wanna Have Some Fun (1988)
- Just One Night (1991)
- Greatest Hits (1992)
- 21st Century Fox (1998)
- Watching You, Watching Me (2002)
- Angel with an Attitude (2005)
- Angel with an Attitude (2007)
- Call me (2010)