Салхич шувуу
Салхич шувуу нь Diomedeidae овгийн тэнгис далайн том шувуу юм. Өмнөдийн далай, Номхон далайн хойд хэсгээр өргөн тархаж нутаглана.
Салхич шувуу Оршин байсан хугацаа: Oligocene–recent Oligocene–recent | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Богино сүүлт салхич шувуу (Phoebastria albatrus)
| ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Амьдрах бүс (цэнхэр)
| ||||||||||||||
Төрөл | ||||||||||||||
Салхич шувуу нь агаарт маш чадварлаг, салхины хүчийг ашиглан нисэх бөгөөд хол зайг бага хүчээр туулж чаддаг. Далайн арваалж, загас, сам хорхойгоор хооллоно. Салхич шувуу тэнгис далайн арлуудад бусад хэдэн зүйлийн хамт маш олноороо сүрэглэн үүрээ засдаг. Үржлийн үе нь өндөг гаргахаас өд сөд урган нас бие гүйцэх хүртэл жил гаруй болдог байна.
Салхич шувууны 21 зүйлээс 19 нь мөхөөд байгаа аж. Олон тооны салхич шувууг өдийг нь авах гэж хороосон бол өдгөө харх, зэрлэг муур зэрэг амьтад өндөг болон үүрэндээ байгаа дэгдээхэйг дайрах зэргээр, мөн байгаль орчны бохирдол, тэдний хоол тэжээл болох загасыг хэтэрхий ихээр барьж байгаа гэх мэтээс шалтгаалан тоо толгой нь цөөрсөөр байна.
Ангилал
засварлахСалхич шувууны 4 төрлийн 13-24 маргаантай бөгөөд их дэлгэрсэн нь 21 зүйл. Эдгээр 4 төрөл нь:
- Diomedea-Том салхич шувуу
- Thalassarche
- Phoebastria-Номхон далайн хойд хэсгийн
- Phoebetria-Хөөн хар салхич шувуу
болно.