Сакамото Рёома

Японы самурай

Сакамото Рёома (Япон: 坂本龍馬, さかもと りょうま, 1836 оны 1 сарын 3 - 1867 оны 12 сарын 10) нь Японы Тоса мужийн самүрай, улс төрч, бизнесмэн юм. Тоса мужаас гарсныхаа дараа гадаад худалдааны компани, улс төрийн байгууллага болох Камэяма Шачү, Кайэнтайг байгуулж, Саччогийн эвсэл байгуулагдахад зуучлах зэрэг гавъяа байгуулж байжээ. Амьд ахуйдаа төдийлөн алдартай биш байсан боловч нэрт зохиолч Шиба Рёотаро түүний тухай Рёома явна хэмээх роман бичсэнээр Сакамото япончуудын дуртай түүхэн хүмүүсийн нэг болжээ. Сакамото мөн Сайтани Үмэтаро (才谷梅太郎) гэсэн нэр ашиглаж байв.

Цахим холбоос

засварлах
  Commons: Sakamoto Ryoma – Викимедиа зураг, бичлэг, дууны сан