Саграда Фамилия
Basílica i Expiatori de la Sagrada Família сүм, буюу Саграда Фамилия нь Испанийн, Барcелона хотын Эйксампл дүүрэгт баригдаж буй Католик шашны хамгийн том сүм юм. Каталонц архитектор Антони Гауди(1852–1926) загварыг гаргасан бөгөөд 2005 онд түүнийг энэ бүтээлийн нь төлөө түүний Саграда Фамилия гэх дээрх бүтээлийг өнөө үеийн (1984) ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн "Антони Гаудигийн бүтээлүүд"-д нэмсэн. 2010 оны 11-р сарын 7-нд Ромын хамба лам XVI Бенедикт сүмийг ариусгаж, түүнийг бага Базилика хэмээн тунхаглав.
1882 оны 3-р сарын 19-нд архитектор Франциско де Паула дель Вильярын удирдлага дор Саграда Фамилиа барилгын ажил эхэлсэн. 1883 онд Вилльяр огцрох үед Гауди ерөнхий архитектороор ажиллаж, готик болон муруйн шугаман Art Nouveau хэлбэрийг хослуулан өөрийн архитектур, инженерийн хэв маягаараа төслийг өөрчилжээ. Гауди амьдралынхаа үлдсэн хугацааг уг төсөлд зориулсан бөгөөд түүнийг сүмийн оршуулгын газарт оршуулав. 1926 онд түүнийг нас барах үед төслийн дөрөвний нэг хүрэхгүй хувь нь дууссан байв.