Саарал хулд


Саарал хулд (Circus cyaneus), урьд Цагаан элэгт гэж байсан, нь өдрийн махчин шувуу юм. Тэд дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, Канад, АНУ-н хойд, Евразийн хойд талаар нутаглана. Өвлийн улиралд өмнө зүгт нүүдэллэнэ. Евразийн шувууд нь Азийн өмнөд хэсэгт, Америкийнх нь АНУ-н өмнөд ба Мексик зэрэгт өвөлждөг. Харин харьцангуй зөөлөн уур амьсгалтай бүсийн, тухайлбал Франц, Англи зэргийн шувууд суурин байна.

Саарал хулд
Нас бие гүйцсэн эмэгчин
Нас бие гүйцсэн эмэгчин
Ховордолтын зэрэглэл
Status IUCN3.1 LC.svg
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Харцагатан (эсвэл Шонхортон)
Овог: Харцагынхан
Төрөл: Circus, Хулд
Зүйл: C. cyaneus
Латин нэр
Circus cyaneus
(Карл Линней, 1766)
Цайвар ногоон: үржлийн, зун Хар ногоон: үржлийн, суурин Цэнхэр: өвөл
Цайвар ногоон: үржлийн, зун
Хар ногоон: үржлийн, суурин
Цэнхэр: өвөл


Гадаад төрхEdit

Саарал хулд нь 45–55 см урт, далавчаа дэлгэхэд 97–118 см юм. Эрэгчин, эмэгчин өнгө зүс, биеийн хэмжээгээр ялгаатай. Эрэгчин нь дундажаар 350 гр, эмэгчин хулд 530 гр байдаг.

C. c. cyaneus (Линней, 1766), дэд зүйл нь Европ, Азид нутаглах ба нуруун хэсэг нь саарал өнгө зонхилсон, өвөр хэсэг нь цагаан байна. Далавчны үзүүр хэсэгт хар өдтэй. Эмэгчин, залуу шувууд нь бор нуруу, сүүлний дээд хэсгийн өд нь цагаан юм. Өвөр хэсэг нь бор шаргал өнгөтэй бөгөөд бор судлуудтай.


C. c. hudsonius (Линней, 1766), нь Хойд Америкт нутаглана. Эрэгчин нь C. c. cyaneus-с илүү хар саарал ба эмэгчин нь мөн илүү бараандуу зүстэй юм.

Зан төрхEdit

Энэхүү дундаж хэмжээний махчин шувуу нь цөөрөм, намгархаг газар болон тариалангийн талбайн ойролцоо амьдарч, газар үүрээ засдаг. Голдуу 4-6 цагаавтар өндөг гарган эмэгчин нь дарна.

Зургийн цомогEdit

Цахим холбоосEdit

  Commons: Саарал хулд – Викимедиа дуу дүрсний сан