Русудан (гүрж. რუსუდანი; 1194-1245 он орчим) Гүржийн хаант улсын (1223—1245) хатан хаан. Тэрээр Хатан хаан Тамара, Давид-Сослан нарын охин. Русудан хатан хааны үеийг Гүржийн түүхийн алтан үеийн төгсгөл гэж үздэг. Русудан монголын эзлэн түрэмгийлэлийн аюулын өмнө юу ч хийж чадаагүй байна.

Тэрээр өөрийн ах IV Георг хаан монголчуудтай дайтаж байгаад хүнд шархадсаны улмаас нас барсаны дараа 1223 оны 1-р сарын 18-нд хаан ширээнд заларсан байна.

Русуданы хаан ширээнд суугаад 3 жил болоход буюу 1225 намар Гүрж рүү Хорезмын шах Желал ад-Дин Мангуберды-гийн цэргүүд монголчуудаас зугтаж орж иржээ.

1239 онд тэрээр Монголын эзэнт гүрний төлөөллтэй "Гүрж-Монголын гэрээ" байгуулсан ажээ.

1240 он гэхэд Гүрж улс бүхлээрээ монголчуудын мэдэлд орж, Русудан Кутаиси-д байв. 1242 онд тэрээр Монголчуудтай энхийн гэрээ байгуулж, түүний дагуу Гүржийг хааны вассал гэж хүлээн зөвшөөрч, түүнд алба гувчуур төлөхөө амлаж байжээ.

Русудан нас барсны дараа Гүржийн нэгдсэн улс оршин тогтнохоо больсон. Түүний хүү Давид VI Нариныг хааны ордонд илгээж, Русудан нас барсны дараа л Гүрж рүү буцаан авчиржээ. Францискийн лам Плано Карпини түүнийг 1246 оны сүүлээр тэнд харсан тухай бичиж үлдээжээ.