Румын хэл (мөн дако-румын гэж үздэг, румын хэлээр— limba română ['limba roˈmɨnə]; өмнө -валаш, влаш, волош, валахо-молдав хэл) — роман хэлний балкан-роман дэд бүлэгт багтдаг энэтхэг-европ хэлний аймгийн хэл юм. Энэ хэл нь роман хэлний бүлгийн хамгийн ихээр ярьдаг испани, португал, франц, болон итали зэрэг хэлний араас 5 дугаарт ордог байна. Румын болон Молдав улсад албан ёсны хэл статустай. олон хэл зүйч эрдэмтэд «румын» болон «молдав» гэж өөрөөр нэрлэдэг боловч үндсэндээ нэг хэл гэж үздэг.

Дэлхий дээрх Румын хэлээр ярьдаг хүмүүсийн тоо 24 сая орчим байдаг, албан ёсны хэлтэй 2 орны нийт хүн ам 28 сая орчим хүн (дэлхийн бүх роман хэлээр ярьдаг бүлгүүдийн 5 % юм) байдаг. Румын хэлээр уран зохиол, шинжлэх ухааны баялаг эх сурвалжууд байдаг.

Румын хэлээр нь ихэвчлэн Румын, Молдав, Унгар, Серби, Украинд ярьдаг (Украинд румынууд байдаг). Румын хэлээр ярьдаг хүн ам нь Франц, Канад (ялангуяа Монреаль хотод), АНУ-ын баруун хойд хэсэг (ялангуяа Чикаго хотод), Герман, Израиль, Австрали, Шинэ Зеландад амьдардаг бөгөөд Румын хэлтнүүд Дэлхийн хоёрдугаар дайны өмнө болон дараа нь хотуудаас (ялангуяа Бухарест) улс төрийн цагаачлалаар бий болсон байна. 1991 онд Николае Чаушескугийн тоталитар дэглэм унасны дараа хөдөө орон нутгаас голчлон эдийн засаг, хөдөлмөрийн цагаачдын шинэ давалгаа үүсч, ялангуяа 2007 онд Румын улс Европын холбоонд элссэний дараа эрчимжиж, голчлон Итали, Испани, Португал, Квебек, Аргентин руу чиглэсэн юм.

Румын хэлний цагаан толгой

засварлах

Румын цагаан толгой нь латин цагаан толгойн хувилбар юм. Румын хэлний анхны дүрмийг 1780 онд Вена хотод хэвлүүлжээ.Улсын төвшинд 1860 онд Валах-Молдав кирилл үсгийг сольсноор Румын латин үсгийг Румын улсад хэрэглэж байсан. Орчин үеийн Румын цагаан толгой нь 31 үсэгтэй. Эдгээрийг 46 фонем (7 эгшиг, 4 хагас эгшиг, 35 гийгүүлэгч) илэрхийлэхэд ашигладаг.

A a Ă ă Â â B b C c D d E e F f
G g H h I i Î î J j K k L l M m
N n O o P p Q q R r S s Ș ș T t
Ț ț U u V v W w X x Y y Z z