Ром аймаг
Ром аймаг — Итали улсын 110 аймаг, түүн дотроо Лацио мужид харьяалагдах 5 аймгийн нэг. Аймаг (provincia) гэх засаг захиргааны нэгжийг Италийн хувьд муж (region), суурин (commune) хоёрын дундах нэгж гэж ойлгоно.
5,352 км² (Лацио нутгийн 31.0%) нутагтай энэ аймагт 2010 онд 4,184,293 (Лацио мужийн 71.5%, Италийн аймгуудаас хамгийн олон) хүн амьдарч байсан. Аймгийн төв нь Ром.
Ром аймаг дотроо 121 суурин (commune) болж хуваагддагаас томоохныг жагсаав:
Нэр / Нэрийдлэг (Орос / Монгол) | Итали нэр | Хүн амын тоо | |
---|---|---|---|
1 | Ром (монгол) | Roma | 2,744,941 |
2 | Гуидония-Монтечельо | Guidonia Montecelio | 83,039 |
3 | Фьюмичино | Fiumicino | 69,329 |
4 | Помеция | Pomezia | 60,438 |
5 | Тиволи | Tivoli | 56,300 |
6 | Анцио | Anzio | 54,238 |
7 | Веллетри | Velletri | 53,215 |
8 | Чивитавеккья | Civitavecchia | 52,203 |
9 | Неттуно | Nettuno | 47,055 |
10 | Ардея | Ardea | 41,889 |