Романтик хайр
Романс эсвэл романтик хайр гэдэг нь хайрын мэдрэмж, эсвэл хувь хүн рүү чиглэсэн хүчтэй татагдал, мөн тухайн бодгальд төрсөн ерөнхий мэдрэмж ба үр дүнд нь бий болсон сэтгэл хөдлөлөө эсрэг хүйстэндээ илэрхийлэх зан араншин юм.
"The Wiley Blackwell Encyclopedia of Family Studies"-ийн үзэж байгаагаар "Романтик хайр нь бие биедээ татагдах татагдал ба хосуудын хувиар 2 хүнийг холбосон холбоосны модельд суурилсан ба энэ нь гэр бүл болон гэрлэлтийн загварыг өөрчлөх нөхцөлийг бүрдүүлдэг байна." гэж үзжээ. Энэ нь романтик хайр нь хоёр хүний хоорон дахь бие биенээ гэсэн татагдлаас үүсэж болдгийг нотолж байна. Энэ нэр томьёо нь эхний ээлжинд 1800-гаад оны дараагаар барууны орнуудад "Хайр бол ойр дотно харилцааг эхлүүлэх шаардлагатай урьдач нөхцөл бөгөөд цаашдын гэр бүл болох алхмуудыг бий болгох суурь юм." гэж үзэн хэрэглэх болжээ.
Өөрөөр тайлбарласан тодорхойлолт
засварлахНөгөө талаас "Collins" толь бичгийн тодорхойлж байгаагаар романтик хайр нь романтик харилцааны хүч чадал мөн ба хэт төгс төгөлдөр мэтээр хүлээн авахыг хэлдэг гэж үзсэн.Бие биеээ эрдэм мэдлэг, гоо сайхан гэх мэтээр урам өгөж байж хоорондын харилцаа нь цаашдын ирээдүйн асуудлуудыг даван гардаг гэж үзсэн юм.