Роберт Оппенхаймер
Жулиус Роберт Оппенхаймер (англи. Julius Robert Oppenheimer, 1904 оны 4-р сарын 22-нд Нью-Йорк хотод төрсөн—1967 оны 2-р сарын 18-нд Принстонд нас барсан) — америкийн онолын болон цөмийн физикч, Дэлхийн хоёрдугаар дайны үед цөмийн зэвсэг анх боловсруулж байсан Манхэттены төслийн шинжлэх ухааны удидагч гэдгээрээ алдартай. Үүнээс улбаалж Оппенхаймер, Станислав Марчин Улам, Эдвард Теллер нарыг «цөмийн зэвсгийн эцэгүүд» гэж нэрэлдэг байна.
Атомын бөмбөгийг анх 1945 оны 7-р сарын 16-нд АНУ-ын Нью Мексикод мужийн Аламогордо туршалтын талбайд туршсан түүхтэй юм.
Дэлхийн 2-р дайны дараа тэрээр Принстон дахь Ирээдүйтэй судалгааны хүрээлэнгийн (англи. Institute for Advanced Study, IAS) захирал болжээ. Тэрээр мөн шинээр байгуулагдсан АНУ-ын Цөмийн эрчим хүчний комиссын ахлах зөвлөхөөр ажиллаж, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх, цөмийн зэвсэгээр хөөцөлдөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд цөмийн эрчим хүчийг олон улсын хяналтад байлгахын төлөө сурталчилгаа хийж байсан.
Намтар
засварлахТэрээр Нью-Йорк хотод Германаас цагаачлан ирсэн еврейчүүдийн гэр бүлд төрсөн байна. Түүний эцэг, чинээлэг бөс бараа импортлогч Юлиус Зелигманн Оппенхаймер (1871–1937) 1888 онд Германы Ханау хотоос АНУ руу цагаачилж ирсэн. Эх нь 1840-оод онд Германаас цаагаачилж ирсэн, Парист боловсрол эзэмшсэн зураач Элла Фридман (1869–1931) юм. Жулиус өөрөөсөө 8 насаар дүү Фрэнк хэмээх дүүтэй байсан.