Ричард Тиффани Гир (англ. Richard Tiffany Gere; 1949 оны наймдугаар сарын 31; Пенсильвани, Филадельфи) — Америкийн жүжигчин, нийгмийн идэвхитэн.

Ричард Гир
Richard Gere
Бүтэн нэр Ричард Тиффани Гир
Иргэншил Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк
Төрсөн огноо 1949 оны 8 сарын 31
Төрсөн газар Филадельфи, ПенсильваниАмерикийн Нэгдсэн Улс
Танил үе 1973—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин
Гавьяа шагнал «Алтан бөмбөрцөг» (2003)

«Алтан бөмбөрцөг» тэргүүтэй шагналд хүрсэн («Чикагогийн» (2002) гол дүрээр) тэрээр «Америк Жиголод» (1980) амжилт олоод сэтгэл татам, боловсон эрээр дэлгэцнээ олонтаа үзэгдсэн түүхтэй. «Тэнгэрлэг өдрүүд» (1978), «Жентльмен офицер» (1980), «Хөөрхөн хүүхэн» (1990), «Айдсын хүчин» (1996), «Зугтсан сүйт бүсгүй» (1999), «Надтай бүжиглээч» (2004), «Хачико: Үнэнч нөхөр» (2009), «Нүгэл тачаал» (2012) бүтээлүүдээрээ алдартай. Түүнчлэн XIV далай ламын итгэлт шавь.

Синди Кроуфорд загвар өмсөгч (1991—1995), Кэри Лоуэлл жүжигчинтэй (2002—2013) ханилж байв.

Лавлах холбоосЗасварлах

Гадны холбоосЗасварлах

  Commons: Ричард Гир – Викимедиа зураг, бичлэг, дууны сан