Регелийн будраа
Регелийн будраа - (Латин: Iljinia regelii), (Орос: Ильиния Регеля)
Ургамлын тайлбар
засварлахБударгана, хавтгайн өвс гэх мэтээр нэрлэнэ. Регелийн будраа олон саглагар мөчиртэй цайвар саарал өнгийн холтостой, 40-50 см өндөр, доод хэсгээр модожсон иш бүхий хагас сөөг ургамал болно. Навч, нэг наст мөчрүүд шүүслэг, хар ногоон өнгөтэй. Хадуур мэт дээш тахийсан булцуу үзүүртэй пэлцгэр навчтай.
Тархалт
засварлахСайр, үйрмэг чулуутай хормойн хурдастай газраар өнгөнөөсөө хөвсийж марцажсан цөлийн улаавтар ухаа хөрсөнд ургана. Гадаад орчны маш хахир нөхцөлтэй газарт бараг ганцаар энд тэнд ногоорон ургана.[1]
Ашигласан материал
засварлах- ↑ Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 152
Гадаад холбоос
засварлах Викизүйлд Регелийн будраа-тай холбоотой мэдээлэл байна. |