Рационализм
Энэ өгүүлэлд цэвэрлэгээ шаардлагатай байна. Та үүнийг цэвэрлэж Монгол Википедиад хувь нэмрээ оруулж болно. |
Метафизикийг авч үздэг хэд хэдэн хандлага бий. Бодит байдал гэж юу вэ гэсэн асуулт бодит байдлын эх үндэс буюу зарчим нь юу вэ? гэсэн асуултаас эхэлдэг. Үүний үндэс нь субстанц. Энэ нь үл өөрчлөгдөх, орон зай, цаг хугацаанаас үл хамааран орших анхдагч бодитой зүйл бөгөөд ертөнц нь хоёрдогч шинжтэй юм гэж үздэг философи үзлийг Субстанц метафизик үзэл гэж нэрлэдэг бөгөөд Брахманизм болон Платоны философи нь энэ үзлийн илэрхийлэл юм.
Харин зарим философичид үзэхдээ “Бүх юмс өөрчлөгддөг. Өөрчлөгддөггүй зүйл гэж нэгээхэн ч үгүй. Бодит байдал бол хуулиудын дагуу байдаг” гэдэг. Энэ үзлийг Процесс метафизик гэх бөгөөд энэ санааг Гераклитийн болон Буддист философиос харж болно. Харин Аристотель метафизикийг анхны философи гэж нэрлэжээ. Аристотелийн метафизик гурван хэсэгт хуваагддаг. Энэ нь орчин үеийн судалгаанд өрнөдийн уламжлалт метафизик гэж нэрлэгддэг.
Аристотелиос өмнө учир шалтгаан, субстанц, элементүүд, ойлголтын харилцаа холбоо, харилцан үйлчлэл, төгсгөлт чанар зэргийг тайлбарлахад хэрэглэгдэж байжээ. Үүний зэрэгцээ физик, анагаах ухаан, математик, яруу найраг, хөгжим зэрэгтэй эн зэрэгцэж шинжлэх ухаануудын хатан хаан гэгдэж байв.
Дундад зууны үед философичид анхдагч шалтгааныг бурхан, тэнгэрлэг бие хэмээн үзэж байв.
XVII зуунаас буюу орчин үеийн философи эхлэх үед метафизикийн асуудал нь хүрээгээ өөрчилж метафизик шинжлэх ухааны, хэлний, хүртэхүйн, оюун ухааны, шашны философи гэх өөрийн салбартай болжээ. Зарим тохиолдолд метафизик нь байгалийн шинжлэх ухаан, физикийн суурь болж байсныг А.Эйнштейний харьцангуйн онолоор илэрхийлж болох юм. Энэ үед рационалистууд анхдагч шалтгааны тухай санаа буюу метафизикийг хүлээн зөвшөөрч байсан бол эмпирицистүүд ялангуяа Д.Юм хүчтэй эсэргүүцэж байв. Тэрээр оршин байна гэдэг бол хүртэгдэнэ хэмээн баталж /To be is to be perceived/ бодомжуудын ангиллыг гаргаж тавьжээ. Үүнийг илэрхийлэхийн тулд доорхи гурван тайлбарыг гаргаж ирж байна.
1. Оршин буй юмсын тухай буюу физикийн биет
2. Оршин буй юмсын тухай сэтгэж, бодож буй сэтгэхүйн үйлдэл
3. Өгүүлбэр ба бодомж
Тэрээр эхний хоёр асуудалд анхаарал хандуулсан. Мөн аналитик априори, синтетик апостериори бодомжийн төрлийг гаргаж иржээ. Ингээд метафизик бодомж бол логик бус. Энэ хоёр бодомжийн алинд ч хамаарах бололцоогүй хэмээн баталсан байна. Харин И.Кант өөрийн философийн шүүмжлэлээс өмнөх үед Д.Юмын философийг хүлээн зөвшөөрч байсан боловч хожим метафизикийн асуудлыг дахин сөхөж субьектив априори бодомж байх бололцоог харуулжээ.