Рассел групп (дээд сургуулиуд)
Рассел групп (англи. Russell Group) - Их Британийн хорин дөрвөн нэр хүндтэй их сургуулийн харилцан ажиллагааны бүлэг юм. Энэ бүлэг нь Их Британид хийсэн бүх судалгааны тэтгэлэг, судалгааны гэрээний санхүүжилтийн 2/3-ийг, Их Британид олгосон докторын зэргийн 56%, ЕХ-ны бус орнуудын Их Британи дахь оюутнуудын 30 гаруй хувийг бүрдүүлдэг байна.
Лондон хотын Рассел-сквер дахь «Рассел» зочид буудалд Британийн их сургуулиудын ректоруудын албан бус уулзалт болж энэхүү нэрийг авчээ. Энэхүү групп нь Британийн их сургуулиудын ашиг сонирхлыг парламент, засгийн газар болон бусд эрх бүхий байгууллагуудад төлөөлөх зорилгоор 1994 онд албан ёсоор байгуулагджээ.
Рассел группт Их Британийн хамгийн том их сургуулиуд багтдаг бөгөөд тэдний 18 гишүүн нь судалгааны ажил болон санхүүжилтээр эхний 20-д багтдаг байна.
Гишүүд
засварлах- Бирмингемийн их сургууль,
- Бристолийн их сургууль
- Кембрижийн их сургууль
- Кардиффын их сургууль
- Эдинбургийн их сургууль
- Глазго их сургууль
- Лондоны Эзэнт гүрний коллеж
- Лондоны их сургуулийн дэргэдэх Кингс-Коллеж
- Лондоны их сургуулийн дэргэдэх Их сургуулийн коллеж
- Лидсийн их сургууль
- Ливерпулийн их сургууль
- Лондоны их сургуулийн дэргэдэх Лондоны эдийн засаг, улс төрийн ухааны сургууль
- Манчестерын их сургууль
- Ньюкаслын их сургууль
- Ноттингемын их сургууль
- Хатан хааны (Белфаст) их сургууль
- Оксфордын их сургууль
- Шеффилдийн их сургууль
- Саутгемптоны их сургууль
- Уорикийн их сургууль
- Даремын их сургууль
- Эксетерын их сургууль
- Лондоны их сургуулийн дэргэдэх Лондон хотын Мари хатан хааны их сургууль
- Йоркийн их сургууль