Рамштайн (нисэх онгоцны бааз)
Рамштайн нисэх онгоцны бааз (Англи: Ramstein Air Base) -Герман (ХБНГУ) дахь АНУ-ын Цэргийн нисэх онгоцны түшиц бааз. Агаарын бааз нь мөн Европ дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний (USAFE) төв байр бөгөөд НАТО-гийн цэргийн баазуудын нэг юм. Тус цэргийн бааз нь Германы Рамштайн нэртэй хотын ойролцоо байрладаг байна.
Дэлхийн 2 дугаар дайны үед Германы Агаарын цэргийн хүчин Рамштайн-Мийзенбах хотын ойролцоох томоохон авто замын хэсгийг нисэх зурвас (онгоц хөөрөх, буух зурвас) болгон ашиглаж байжээ. Дайны төгсгөлд тус зурвасыг Америкийн цэргүүд эзэлсэн юм.
1951 оны 4 дүгээр сараас 1953 оны дунд хүртэл америк, францын Зэвсэгт хүчин өргөтгөл хийж тус цэргийн баазын өмнөд «Ландштул агаарын бааз» (англ. Landstuhl Air Base) хэсгийн онгоц хөөрөх буух зурвас хэлбэрээр харин умард «Рамштайн агаарын хүчний тоноглол» (англ. Ramstein Air Force Installation) хэсгийн Захиргаа, удирдлагын төв байр болгож ашиглаж байжээ. 1957 оны 12 дугаар сарын 1-нээс хоёр обьектыг нэгтгэж «Рамштайн нисэх хүчний бааз» болжээ.
1973 оны 3-р сард Европ дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний Төв байр тус бааз руу нүүж иржээ.
2005 оны арванхоёрдугаар сард Рамштайн агаарын цэргийн хүчний бааз АНУ-ын ТТГ-ын хоригдлууд зөөвөрлөх нууц нислэг хийсний улмаас олны танил болсон.
Рамштайн агаарын хүчний бааз нь АНУ-аас гадна АНУ-ын Агаарын цэргийн хүчний хамгийн том түшиц газар юм. Агаарын бааз нь хоёр нислэгийн зурвастай (08/26 урт нь 3200 метр, 09/27 нь 2830 метр). Тус баазад америкийн 35 мянга орчим цэргийн албан хаагч байрлаж, 4000 орчим иргэний мэргэжилтэн ажилладаг (2004 оны байдлаар). Рамштайн бол Холбооны Бүгд Найрамдах Герман улс дахь цөмийн зэвсэг (нийт 150 орчим) хадгалдаг хоёр баазын нэг юм.
Одоогийн байдлаар, 2005 онд Герман дахь Райн-Майн агаарын бааз хаагдсаны дараа Рамштайн агаарын хүчний бааз нь Европ дахь АНУ-ын цэргийн тээврийн хамгийн чухал цэг болоод байна. Түүний ойролцоо Ландштул хотын орчим АНУ-ын хилийн чанад дахь америкийн хамгийн том эмнэлэг байрладаг юм.