Раднаабазарын Алтангэрэл

Раднаабазарын Алтангэрэл (1966 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн)-Монгол улсын дипломат, Төрийн ёслолын албаны дарга, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайд.

Боловсрол

засварлах

1974-1984 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль төгссөн.

1984-1985 онд Улаанбаатар хотын Орос хэлний багшийн дээд сургуулийн орос хэлний бэлтгэл анги төгссөн.

1985-1990 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. Франц хэл, соёл, франц орон судлалаар мэргэшсэн.

1993-1994 Женевийн олон улсын харилцааны дээд сургуульд олон улсын харилцааны чиглэлээр суралцаж төгссөн.

2000-2001 онд Парисийн засаг захиргааны дээд сургуульд төрийн захиргааны удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн.

2009 онд Францын Дипломат Академид Дипломат ёслолын чиглэлээр мэргэшил дээшлүүлсэн.

Ажилласан байдал

засварлах
  • 1990-1992 онд Гадаад явдлын яамны Ёслолын хэлтэст атташе
  • 1992-1995 онд Гадаад харилцааны яамны Тамгын газарт гуравдугаар нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны сайдын туслах,
  • 1995-1996 онд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисст гуравдугаар нарийн бичгийн дарга,
  • 1996-2000 онд Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайдын яаманд хоёрдугаар нарийн бичгийн дарга,
  • 2000 онд Гадаад харилцааны яамны Улс төрийн газарт мэргэжилтэн,
  • 2000-2002 онд Гадаад хэргийн яамны Ёслолын хэлтсийн дарга,
  • 2001-2003 онд Монгол улсын Төрийн ёслолын албаны дарга,
  • 2003-2006 онд Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2006-2009 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Испани, Португал, Монакод зэрэг улсад хавсран суугаа Элчин сайд,
  • 2009-2013 онд Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын захирал,
  • 2013-2017 онд Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд,
  • 2017-2018 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх,
  • 2018-2022 онд Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх,
  • 2022 оноос ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал

Гадаад хэл

Франц, орос, англи хэлний мэдлэгтэй.