Радио сэтгүүл зүйн удиртгал (ном)

Радио сэтгүүл зүйн удиртгал ном (УБ. 2005. 6.9 х.х.)

Номын зохиогч нь сэтгүүл зүйн магистр, сэтгүүлч Долгорын Батжаргал бичсэн юм. Өдгөө Д.Батжаргал хэл бичгийн ухааны доктор, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, МУИС-ийн сэтгүүл зүй, хэл бичгийн багш хүн юм.

  • Радио сэтгүүлч
  • Радио цуврал жүжиг хэрхэн бичих вэ?
  • Гадаадын сэтгүүл зүйн тухай тэмдэглэл, ярилцлага зэрэг гурван бүлэгтэй.

ЗорилгоЗасварлах

Радио сэтгүүлчийн онцлог, радио мэдээ, ярилцлага, сурвалжлага, хөрөг, мэдээллийн хөтөлбөр, нэвтрүүлэг, радио жүжиг зэрэг радио сэтгүүл зүйн төрөл зүйлийн талаар Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн багш нарын радио сэтгүүл зүйн хичээлийн ерөнхий агуулгаас эмхэтгэж, уншигчид радио сэтгүүл зүйн талаар анхны мэдэгдэхүүн өгөхийг зорилго болгожээ. Монголын сэтгүүлчид болон сэтгүүл зүйн багш нарт орчин цагийн сэтгүүл зүйн хичээл заахаар ирсэн гадаадын багш нартай хийсэн ярилцлага, сурвалжлага, тэмдэглэл зэргийг оруулж, уншигчдад барууны сэтгүүл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгөхийг хичээсэн байна.

Агуулгын тоймЗасварлах

Гарын авлага ажил мэргэжилдээ шууд хэрэглэхүйц дадлага туршлага дээр үндэслэсэн зөвлөмж шинжтэй. Тухайлбал:

  • Радио сэтгүүлч нэвтрүүлэг бэлтгэх явцад юу анхаарах, техник хэрэгсэлтэй ажиллах арга
  • Радио сэтгүүлч бусад мэдээллийн хэрэгслийн уран бүтээлчдээс ялгарах онцлог
  • Радиод яаж бичих вэ зэрэг зөвлөмж, санамж
  • Мэдээ бичих талаарх Мервин Блокийн 20 зөвлөмж
  • Ярилцлагын талаарх Петр Стайшийн зөвлөмж
  • Хөрөг бичих 12 зарчим зэрэг гадаадын сэтгүүлч, судлаачдын зөвлөмжийг оруулсан байна.

Зохиолч Д.Батжаргал Монголын радиод олон жил ажиллаж, удаа дараа шилдэг нэвтрүүлгийн шагналыг хүртэж байсан туршлагатай сэтгүүлч юм. Монголын Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүл зүйн багш, тэр дундаа радио сэтгүүл зүйн багшаар ажиллаж байх дадлага туршлагад тулгуурлан энэхүү гарын авлагаа гаргажээ.

Мөн үзэхЗасварлах

Ахмад сэтгүүлч, зохиолч М.Чойжилын “Чихнээ сонсголонт радио хэмээх тэмдэглэл” (УБ. 2004.16 х.х.) дурсамж тэмдэглэлийн ном юм. Уг номонд монголын радиогийн үүсэл хөгжил, алба, студи, сэтгүүлчдийн уран бүтээлийн онцлог, мэргэжлийн боловсон хүчнүүдийн тухай тоймлон бичсэн байна. М.Чойжилийн туурвисан энэхүү номонд Монголын радиогийн он дарааллын түүхийг нийтлэлийн хэлбэрээр, түүнд ажиллаж байсан уран бүтээлч хүний нүдээр нэгтгэн харуулахыг зорьжээ. Монголын радиогийн богино, дунд, урт долгионоос хэт богино долгион хүртэл, лампын радио техникээс тоон технологи хүртэлх техник төхөөрөмжийн шинэчлэлтийн талаар баялаг жишээ баримтад түшиглэн өгүүлсэн нь Монголын радиогийн хөгжлийн түүхэн замнал, өнөөгийн дүр төрхийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авах боломжтой юм. Номыг сэтгүүлч, доктор Б.Пүрэвдаш ариутган шүүжээ.