Равдангийн Батаа
Равдангийн Батаа (1941 онд төрсөн- )- Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын ахлах зөвлөх, Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга.
Намтар
засварлах1960-1965 онд ЗХУ-ын Киев хотын Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.
1965-1980 онд Дарханы Цахилгаан станцад инженер, цехийн дарга, ТЭХҮГЯ-ны эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнд ажилтан,
1980-1984 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн (СЭВ) комисст референт, ахлах референт,
1985-1989 онд БНМАУ-ын СнЗ-ийн даргын туслах, шуурхай хяналт эрхэлсэн туслах, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жамбын Батмөнхийн шуурхай хяналт эрхэлсэн туслах;
1990-1991 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргын туслах, Ленинград хотод Ерөнхий консул,
1992-1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, ахлах зөвлөх;
1992-1993 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж улсад нийт 39 жил ажиллажээ.
Тэрээр Хурандаа генерал Сандивын Равдангийн хүү юм.