Пүрэвийн Хорлоо
ПҮРЭВИЙН ХОРЛОО (1917-2008)
П.Хорлоо нь 1917 онд хуучнаар Түмэн хан номун эзэн Сайн ноён хан аймгийн уугуул нутаг Сайн ноён хан хошууны Их баруун сум буюу Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын Өшгөгийн нурууны тал Булагийн дэрсэн худгийн “Цагаан толгой” гэдэг газар төржээ. 1931 оноос зохиол бичиж эхэлсэн. МУИС-д хэл, утга зохиолын чиглэлээр суралцаж 1949 онд төгссөн. 1955-1958 онд ЗХУ-ын Дорно дахины их сургуульд Монгол ардын явган үлгэр сэдвээр дэд эрдэмтэн цол хамгаалсан. 1963-1978 онд Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар 15 жил ажиллаж, 1964 онд Шинжлэх ухааны акедемийн сурвалжлагч гишүүн, 1978 онд доктор хамгаалсан ба 1982 онд академич болсон.
1967 онд “Алтан үст охин” жүжиг
“Адъяахүү”
“Алт мөнгө хоёр”
“Туулайн бүжин”
“Ойд ”
“Өвгөн аав”
“Хичээлдээ” зэрэг өгүүллэг “Багш”, “Говийн хүү”, “Алт, мөнгө хоёр”, “Хар унага” зохиолуудаараа төрийн шагнал авсан.
“Монгол ардын дууны яруу найраг” (1978) тэргүүт монгол аман зохиолын судалгаагаар голлосон ч “Хот айл жүжгийн тухай шүүмж” (1947), “Реализм гэдэг юу вэ” (1948), “Монголын орчин үеийн утга зохиолын товч тойм” (1959), “Ши.Аюуш бол үндэсний хөгжимт жүжгийг эхлэн бүтээгч мөн” (2001) өгүүлэл, “Хүн болох багаасаа”, “Хүүхдийн утга зохиолыг амьдралд улам ойртуулья”, “Урнаар дүрслэхийн учир” зэрэг хүүхдийн уран зохиолын онол, судлалын өгүүллүүд бичжээ. Мөн “Д.Нацагдоржийн “Үзэгдээгүй юм” зохиолын дүр ба хэл” (1966), “Их зохиолчийн сонгодог уламжлал” (1986), “Д.Нацагдорж, ардын яруу найраг” (1987), “Д.Нацагдоржийн “Ордны нууц” романы тухай” зэрэг Д.Нацагдорж судлалын өгүүллүүд туурвин хэвлүүлсэн. “Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх” (1968) болон II боть (1989)-ийг удирдан мэргэжилт нэгт нөхдийн хамт туурвижээ. Хэлбичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн.