Пүрэвдагвын Даваацэрэн

Пүрэвдагвын Даваацэрэн нь 1989 оны 8 сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, Монголын гитарчин юм.

Тэрээр Монголын гитар сонирхогч залуусын дунд FingerStyle урсгалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан анхдагч бөгөөд Монголын хамгийн анхны ТВ хичээл болох "440Hz" гитар хөгжмийн нэвтрүүлгийн санаачлагч, мөн "Гитарын Үндэс" номын зохиогч билээ. Түүнчлэн Монголын хамгийн анхны гар утас дахь гитарын "DaavkaGuitarApp" Application-ыг зохиосон.

Боловсрол засварлах

  • 1995-2005 он Улсын тэргүүний гадаад хэлний 18-р дунд сургууль
  • 2006-2008 он Соёл урлагийн их сургууль (Концертмейстр, дуу хөгжмийн багш)
  • 2008-2010 он Сингапур улсын менежментийн коллеж (Зочид буудлын менежер)
  • 2010-2014 он Орхон их сургууль (Гадаад хэлний орчуулагч, англи хэлний багш)
  • 2014-2015 он Удирдлагын академи (Нийгмийн Удирдлага)
  • 2016-2017 он Хөгжим бүжгийн коллеж (Жазз гитарчин)