Пётр Яковлевич Чаадаев (1794 оны 5-р сарын 27-нд Москвад төрж, 1856 оны 4-р сарын 14-нд нас барсан) — Оросын гүн ухаантан (өөрийнх нь тодорхойлолтоор — «христианы гүн ухаантан»), нийтлэгч.

Пётр Чаадаев

1829—1831 онуудад хамгийн гол бүтээл болох "Гүн ухааны захидлууд" (орос. Философические письма) бүтээлээ франц хэлээр бичсэн юм. Түүнийг 1836 онд "Телескоп" сэтгүүлд хэвлэсэн нь Оросын эрх баригчдын уур хилэнг хүргэж хурц дургүйцлийг төрүүлжээ. Сэтгүүлийг хааж, хэвлэгч Николай Иванович Надеждиныг цөллөгт явуулж, Чаадаевыг галзуу гэж зарласан юм.