Өмнө Солонгос улс (БНСУ)-ын Умар Кёнсан аймгийн зүүн урд хязгаар, Япон тэнгисийн эрэгт Пухан хот оршдог. 1949 онд хотын зэрэг авсан бол Пухангийн ган төмөрийн компани (ПОСКО)-г түшин 1970 оны эхнээс хойш хурдан томорчээ. Өдгөө Пухангийн харъяаны 1129 км² газарт 52 түмэн хүн оршин сууж байна. Хүн амын олноор улсдаа 20-р байранд бичигдэг Пухан хот явсаар Тэгү-Кёнбүг хавийн далайн эргийн гол боомт болжээ. «ПОСКО»-ийн төв байр, улсдаа тэргүүлэх зэргийн Пухангийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль энд бий. Хотын нутаг дотроо Нам (Өмнөд), Пүг (Умард) хэмээх хоёр дүүрэгт хуваагддаг.

Пухан хот
ᠫᠦ᠋ᠬᠠᠩ ᠬᠣᠲᠠ
хот
포항시 (Пухан-ши)
Pohang-si / пуханг-си
浦項市 (Пушян-ши)
Улс, орон Өмнөд Солонгос Өмнө Солонгос (БНСУ)
Дээд нутаг Умар Кёнсан аймаг
Газар нутаг 1128.76 км²
Хүн ам (2013) 524,093 хүн
Цахим хуудас ipohang.org
Өмнө Солонгос орон, Умар
Кёнсан
аймаг дахь Пухан хот
Тийн ялгал
нэрлэх Пухан ᠫᠦ᠋ᠬᠠᠩ [1]
харьяалах Пухангийн ᠫᠦ᠋ᠬᠠᠩ ᠤᠨ
өгөх орших Пуханд ᠫᠦ᠋ᠬᠠᠩ ᠳᠤ
заах Пуханг ᠫᠦ᠋ᠬᠠᠩ ᠢ
гарах Пухангаас ᠫᠦ᠋ᠬᠠᠩ ᠠᠴᠠ
үйлдэх Пухангаар ᠫᠦ᠋ᠬᠠᠩ ᠶᠢᠠᠷ
хамтрах Пухантай ᠫᠦ᠋ᠬᠠᠩ ᠲᠠᠢ
чиглэх Пухан уруу ᠫᠦ᠋ᠬᠠᠩ ᠤᠷᠤᠭᠤ

Энд өссөн хүнЗасварлах

  • И Мён-Бак (1941-) — Өмнө Солонгос улсын 2008-2013 оны ерөнхийлөгч.

ЗурагЗасварлах

Зүүлт, тайлбарЗасварлах

  1. "Chrome" үйлдлийн системд худам монгол бичгийн MVS, FVS команд ажиллагаагүй болчихоод буруу харагдаж байгааг анхаараарай.

Мөн үзэхЗасварлах