Психосоматик анагаах ухаан
Хүний сэтгэц, бие хоёр нэг нь нөгөөдөө хэрхэн эерэг буюу сөрөг үйлдэл үзүүлдэг болохыг судалдаг шинжлэх ухааныг психосоматик анагаах ухаан гэдэг. Психосоматик анагаах ухаан нь дараах 4 бүлэг өвчнийг судална.
- Вегетатив хямралтай эрхтэнүүдийн үйл ажиллагааны өөрчлөлтүүдийг
- Хувирах эмгэгүүдийг (хувирах хамшинжүүдийг)
- Психосоматик өвчнүүдийг
- Биеийн хүнд өвчинд хариулах өвчтөний сэтгэлзүйн хариу урвал
(С.Бямбасүрэнгийн "Сэтгэцийн эмгэг судлал" номоос)