Процесс удирдлага
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Процесс удирдлага бол орчин үеийн үйлдлийн системүүдийн дотоод нэг хэсэг юм. Үйлдлийн систем нь процессуудад нөөцийг хуваарилах, процессууд хооронд мэдээлэл дамжуулах, нэг процессийн хэрэглэж байгаа нөөцөд бусад процесс хандахаас хамгаалах зэрэг үйлчилгээг үзүүлдэг байх ёстой. Эдгээр шаардлагуудыг биелүүлэхийн тулд үйлдлийн систем нь процесс бүрийн төлөв, нөөцийн эзэмшилийг илэрхийлэх бүтэцтэй байх ёстой ба түүнийг ашиглан үйлдлийн систем процесс бүрийг удирдах боломжтой болно.
Үйлдлийн систем нь :
* Биелэгдэх процессуудыг төлөвлөж , үйл ажиллагааг нь удирдах * Процессуудад нөөц хуваарилах * Хэрэглэгчдийн программуудад үйлчилнэ * Удирдлагын төрөл бүрийн механизмууд, зохион байгуулалтын бүтцүүдийг ашиглан үүргээ гүйцэтгэдэг.
Зэрэгцээ боловсруулалт
засварлахОрчин үеийн олон үйлдлийн системүүдэд нэгээс олон програмыг зэрэг санах ойд ачаалж ажиллуулах боломжтой болсон. Процессор нэг агшинд зөвхөн нэг програмын нэг командыг биелүүлэх чадвартай байдаг, гэвч процесс бүрт хугацааны хэсэг интервалыг олгон бусдыг нь түр идэвхгүй байлгах замаар олон процессыг биелүүлж болдог. Зэрэгцээ боловсруулалт нь процессор процесс бүрт хэсэг хугацаанд удирлагаа шилжүүлж, бас буцааж авдаг байхыг шаарддаг. Хэрэв процессор процесс биелэгдэж байхад удирдлагаа буцааж авсан бол дараа дахин биелэгдэхэдээ зогссон газраасаа үргэлжлүүлэн ажилладаг байх ёстой. Програмын биелэж байх явцад үйлдлийн систем процессорын удирдлагыг буцааж авах 2 төрлийн арга байдаг:
* Процесс системийг функцийг дуудах \заримдаа програмын тасалдал гэж нэрлэдэг\, жишээлбэл, дискнээс файл унших оролт гаралтын хүсэлт гаргах * Техникийн тасалдал тохиолдох, жишээлбэл, гарны товчлуур дарагдах, хугацааны тоолуурын хугацаа дуусах г.м.
Орчин үеийн үйлдлийн системүүдэд процессууд дэд процесс буюу трэдийг агуулдаг болсон.
Процесс үүсгэх
засварлахПроцесс үүсэх 4 шалтгаан байдаг:
* Систем ачаалах * Биелэж буй процесс үүсгэх * Хэрэглэгч шинэ процесс үүсгэх хүсэлт гаргах * Бүлэг ажил эхлэн ажиллахад
Үйлдлийн систем ачаалах үед зарим процесс үүсгэгдэн ажилладаг. Тэдний зарим нь ил процесс байх ба хэрэглэгчтэй харилцаж тэдний хүссэн ажлийг гүйцэтгэдэг. Харин зарим нь далд процесс байх ба хэрэглэгчтэй харилцалгүйгээр өөр тусгай үйлдлүүдийг гүйцэтгэдэг.
Процесс дуусгах
засварлахПроцесс дуусах олон шалтгаан бий:
* Halt команд биелэгдэх * Хэрэглэгч системээс гарах * Процесс өөрөө дуусгах үйлчилгээний хүсэлт гаргах * Алдаа гарах * Хугацаа хэтэрсэн * Санах ой хүрэлцээгүй байх * Хязгаар хэтрүүлэх * Хамгаалалтын алдаа * Арифметик алдаа * Оролт гаралтын алдаа * Буруу команд биелүүлэх * Өгөгдлийг буруу ашиглах * Эх процесс нь дуусанаар хүү процессууд хамт дуусах г.м.
Процессын тодорхойлогч
засварлах1. Давтагдашгүй тоон тодорхойлогч
* Процессуудын жагсаалтын индекс байж болно.
2. Хэрэглэгчийн тодорхойлогч
* Хэрэглэгчээс өгсөн тодорхойлогч
Процесс Удирдах Блок
засварлахҮйлдлийн систем процессыг удирдахад шаардлагатай өгөгдлүүд :
* Процессыг тодорхойлогч мэдээллүүд * Процессорын төлвийн мэдээллүүд * Процесс удирдлагын мэдээллүүд
Систем дэхь процесс бүр процессор удирдлагын блок гэх өгөгдлийн бүтцээр тодорхойлогддог. Процесс удирдлагын блок нь процессын тухай дараах үндсэн мэдээллийг агуулдаг:
* Юу болох * Хаана ажиллаж байгаа * Боловсруулалтын хэр зэрэг хэмжээ нь биелсэн * Хаана хадгалагдаж байгаа * Нөөцийг ашиглаад хэр удаж байгаа