Процессор ба Оролт-Гаралтын цикл
Процессор нь програмыг гүйцэтгэх чадвартай компьютерийн бүрэлдэхүүн хэсэг юм.Процессор нь програмын инструкцыг хөрвүүлэх болон өгөгдөл боловсруулна.Процессорын ерөнхий ажиллагаа нь компьютерийн оролтын төхөөрөмжөөс ирсэн мэдээлэл түгээгүүрийн системээр нь дамжиж санах ойд орох ба тэндээсээ командууд процессорын регистрүүд рүү орж улмаар боловсруулагддаг. Процессорын үйл ажиллагааны үр дүн нь эсрэгээрээ регистрээс санах ой руу тэндээсээ бусад төхөөрөмж рүү дамждаг. Процессорт орж ирсэн командыг удирдлагын хэсэг дэх тайлуур(decoder) гэсэн төхөөрөмж нь тайлж яг ямар команд болох нь тодорхой болдог. Процессор нь үйл ажиллагааг гүйцэтгэхийн тулд оролт гаралт хадгалах төхөөрөмжүүдийг өөртөө холбон ажиллуулдаг.Орчин үеийн процессорууд нь транзисторуудыг маш жижиг талбайд багтаадаг. Процессор санах ойгоос тухайн командыг уншина. Процессор , санах ой, оролт гаралтын модулийн хооронд холболтын үүрэг гүйцэтгэх механизм, бүтэц, элементүүд юм. Процессорын үйл ажиллагааны нэг хэсэг нь санах ойтой өгөгдөл солилцох явдал юм. Процессор энэ зорилгоор хоёр дотоод регистрийг ашигладаг. Процессорын хэвийн явагдаж байгаа үйл явцыг компьютерийн бусад модулиуд (О/Г , санах ой ) нь тасалдуулах механизм бүх компьютерийн системд байдаг. Процесс нь оролт гаралтын хүсэлт илгээж, оролт гаралтын төхөөрөмжид дараалал илгээнэ. Энэ хооронд CPU өөр процессуудыг жагсаана. Процессууд нь хуудасны алдаанаас болж хүлээгдэж буй процесст санах ойн буфферт агуулагдах хуудсийг солино.
Оролт гаралт буюу Input/Output, IO нь компьютер болон гадны өөр төхөөрөмж (өөр компьютер, дагалдах төхөөрөмж, эсвэл хүн гэх мэт) хоорондын холбоо юм. Оролт нь тухайн компьютерийн хүлээж авах өгөгдөл эсвэл дохио, гаралт нь тус компьютераас илгээж буй өгөгдөл, дохиог хэлнэ.Оролтын төхөөрөмжийн гол үүрэг нь өгөгдлийг боловсруулах боломжтой болгон компьютерт оруулж хөрвүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл гаднаас компьютерт мэдээлэл оруулах зориулалттай төхөөрөмж юм. Гаралтын төхөөрөмжийн гол үүрэг нь компьютер дээр боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар нэгэн байдлаар хүргэх явдал юм. Компьютерт маш олон төрлийн оролт гаралтын төхөөрөмж байдаг. Үйлдлийн системийн кодын томоохон хэсэг нь оролт гаралтыг зохицуулахад хэрэглэгддэг. Компьютерийн системийн ерөнхий ач холбогдолын бүрэлдэхүүнд СРU ба олон төхөөрөмжийн удирдлага тэдгээрийн шууд холболтын энгийн түгээгүүр хэрэг болдог. Ямар нэгэн удирдлагын төхөөрөмж нь тодорхой төрлийн төхөөрөмжийг цэнэглэдэг. Удирдлагын хамаарал, энэ нь хавсралт төхөөрөмжөөс олон тооны байдаг. Жишээ татахад 6 болон түүнээс олон төхөөрөмж жижиг Компьютерийн системийн зохион байгуулалтын удирдлагыг ажиллуулж чаддаг. Оролт гаралтын үйлдэл эхэлхэд, төхөөрөмж таниулагч тохиромжтой Регистрийг төхөөрөмжийн удирдлага руу ачаалладаг. Ерөнхий буфферийн өгөгдлөөс төхөөрөмж рүү шилжсэн шилжилтийг удирдлага эхлүүлдэг. Тасалдал удирдагч оролт гаралт нь жижиг хэмжээтэй өгөгдөлтэй зохицож чаддаг гэвч дискний оролт гаралт шиг ажиллаж чаддаг том хэмжээтэй өгөгдөлийг өндөр түвшинд боловсруулж чаддаг. Үйлдлийн систем нь Оролт\Гаралтын үйлдэл ба төхөөрөмжүүдийг удирдах, хянах ажлыг гүйцэтгэдэг. Оролт\Гаралтын үйлдэлд олон тооны ялгаатай төхөөрөмжийг ашигладаг. Тэдгээрт хэрэхн хандах, ангилах нь Оролт\Гаралтын үйлдлийг хийхэд онц чухал үүрэгтэй. Оролт \ Гаралтын төхөөрөмжийн ангилал – Оролт \ Гаралтын төхөөрөмжийг олон шинж чанараар нь ангилаж болно. Энд ямарваа нэгэн тодорхой нэгдсэн ангилал байдаггүй боловч тодорхой шинж чанараар нь ангилдаг.
- Харьцах объект – Хүн буюу машинтай харьцах эсвэл дэд системүүдийг холбох зэрэгт Оролт \ Гаралтын төхөөрөмжийг ашигладаг.
- Мэдээлэл дамжуулах хурд – Гар буюу хулгана нь маш бага хурдтайгаар мэдээлэл дамжуулдаг (секундэд хэдэн арван байт) бол график карт, gigabit Ethernet (гитабитийн сүлжээ) зэрэг нь секундэд хэдэн сая байт мэдээлэл дамжуулдаг.