Програмын алдаа
Програмын алдаа буюу Програм хангамжийн алдаа (Англи: Software bug, эсвэл зүгээр Баг / Bug ч гэдэг) нь аливаа програмыг хэвийн бус буюу төлөвлөгдөөгүй байдлаар ажиллахад хүргэх програм хангамжийн зохиомж, хөгжүүлэлт, эсвэл үйл ажиллагааны үед гаргасан алдаа юм. Алдааг засах үйл явцыг дебаг (Англи: Debug, Debugging) гэнэ.
Ихээхэн хэмжээний алдаанууд агуулсан эсвэл үйл ажиллагаандаа ноцтойгоор саад болдог алдаануудийг алдаатай програм (Англи: buggy) гэдэг. Програм дахь алдаануудийг нарийвчилвал алдааны, доголдлын, эвдрэлийн, асуудлын, саад тотгор, өөрчлөлтийн мэдээллүүд гэх мэтчилэн голдуу танигддаг.
Зарим алдаанууд програмын үйл ажиллагаанд маш багахан нөлөөтэй ба удаан хугацаагаар илрэхгүй байдаг. Илүү ноцтой алдаанууд нь програмыг гацаах юмуу эвдэх нөлөөтэй бөгөөд системийн цоорхойг үүсгэх алдаа нь системийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг.