Програм хангамж хөгжүүлэлт

Программ зохиохын (программ хангамж хөгжүүлэлт) тулд тодорхой дэс дараалал бүхий алхмуудыг хийх хэрэгтэй. Үүнд программын талаар ерөнхий судалгаа хийх, хэрэглэгчийн хэрэгцээ ба шаардлагыг тодорхойлох, загварчлан төлөвлөх, түүн дээр тулгуурлан программ зохиох, зохиосныхоо дараа шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгах, цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх зэрэг программ зохиох явцад хийгдэж болох олон үйл ажиллагаанууд орно. Ялангуяа программ анх зохиож эхлэхэд маркетинг, мэдээлэл технологи, судалгаа, менежмент зэрэг программ зохиох ажилтай холбоотой салбар болгоны хамтын үйл ажиллагаа нэн чухал байдаг. Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авснаар та илүү чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг авах болно.

Программ хангамж хөгжүүлэх процесс

засварлах

"Тодорхой дэс дараалал бүхий алхмуудыг" программ хангамж хөгжүүлэх процесс гэж нэрлэдэг. Үүнд:

  1. Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг авах
  2. Тодорхойлолт (Программыг тодорхойлох)
  3. Архитектур (Программын бүтэц)
  4. Загварчлал
  5. Хийх (код бичих)
  6. Тест хийх
  7. Суулгалт
  8. Арчилгаа