Пржевальскийн чармай

Пржевальскийн чармай - (Латин: Gymnocarpos Przewalskii), (Орос: Голоплодник Пржевальского)

Ургамлын тайлбар

засварлах

Нутгийн хүмүүс улаан түлээ гэж нэрлэнэ. Доогуураа модожсон бөгөөд цагаан цайвар өнгийн холтостой 50 см хүртэл өндөр ургадаг сөөгөн ургамал юм. Нялх залуу мөчрүүд нь бүдэг улаан өнгөтэй, чагталж суусан, зөөлөн, захаараа шүдлэг шугаман зэв хэлбэрийн хар ногоон өнгийн навчтай. Хөвөн орой бүхий тавиур дээр задгай суусан үртэй.

Тархалт

засварлах

Говьд чулуурхаг цөлөөр сайрын зах барьж ургана. Зарим үед сайрын захын том том чулуунд хавчуулан ургасан үзэгдэнэ.[1]

Ашигласан материал

засварлах
  1. Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 164