Пласидо Доминго

Пласидо Доминго (бүтэн нэр нь Хосе Пласидо Доминго Эмбиль (испани. José Plácido Domingo Embil; 1941 оны 1-р сарын 21-нд Испаний Мадрид хотод төрсөн) -Испаний алдарт драмын тенор хоолоотой дуурийн дуучин бөгөөд хөгжмийн удирдаач, "Грэмми" шагналыг 12 удаа хүртсэн, 2009 оноос тенор-оос гадна баритон холойгоор уран бүтээл хийдэг, Лос-Анджелесын Дуурийн театрын ерөнхий захиралаар 2020 он хүртэл ажиллаж байсан.

Пласидо Доминго

Хагас зуун гаруй жилийн турш дэлхийн тайзан дээр Доминго 150 гаруй дуурийн гол дүрийг бүтээсэн нь бусад дуурийн дуучдаас илүү үзүүлэлт юм. Доминго 300 гаруй үдшийг найрал хөгжмийн нүхэнд эсвэл удирдаачийн тавцан дээр өнгөрөөж, нийтдээ 3900 гаруй тоглолтод оролцсон байна.

Пласидо Доминго 1941 оны 1-р сард Испанийн Мадрид хотын Ретиро хороололд төрсөн. Эцэг Пласидо Доминго, эх нь Пепита Эмбил (баск үндэстэн) нар Испаний сарзуэла хэмээх хөгжимт драмын төрөлийн одууд байсан.

Пласидо анх удаа 1957 онд Мексик төгөлдөр хуурч Ана Мария Гуэрра-тай гэрлэж, удалгүй тэдний хүү Хосе мэндэлжээ. Дараа нь 1962 онд Пласидо Доминго Мехико хотын консерваторид сурч байхдаа танилцсан Мексикийн дуучин Марта Орнеластай (сопрано) гэрлэжээ. Тэд хоёр хүүтэй болжээ - бага Пласидо (1965 онд төрсөн) болон Альваро Маурицио (1968 онд төрсөн).

1949 онд найман настайдаа Пласидо гэр бүлийнхээ хамт Мексик рүү нүүж, эцэг эх нь өөрсдийн театрын багийг байгуулжээ. 13 жилийн турш Мексикийн нийслэл түүний гэр болжээ. Мехико хотод Пласидо 14 настайдаа Үндэсний консерваторид хөгжмийн чиглэлээр суралцаж эхэлсэн юм. Доминго энэ үед хөгжмийн удирдаач, төгөлдөр хуураар хичээллэсэн байна.

Тэрээр 1959 оны 9-р сарын 23-нд Мехико хотноо Palacio de Bellas Artes театрын том тайзнаа «Риголетто» дуурийн Борсогийн дүр бүтээж том тайзан дээр анх гарсан байна. Хэсэг хугацаанд «Тоска», «Турандот» болон бусад дуурийн хоёр дахь дүрд дуулж байжээ. 1961 оны 5-р сарын 19-нд анх Монтеррей театрт "Травиата" дуурийн гол дүр Альфредо-г бүтээсэн байна.

Дуучин 1971 онд анхны Грэмми шагналыг хүртэж, дараа нь дахин 8 удаа уг шагналыг хүртсэн, мөн Латин дуу бичлэгийн академийн оны шилдэг хүн зэрэг таван "Латин Грэмми шагнал" хүртэж байжээ.

Монголд

засварлах

Пласидо Доминго 2024 оны 8-р сарын 3-нд “Nemico della Patria”, “Perfidi! ... Pietà, rispetto, amore” зэрэг уран бүтээлээ Монгол Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын тайзнаа "АПУ" компаний урилгаар ирж гайхамшигт хоолойгоо монголчуудад танилцуулжээ.