Питер Кэмп (Англи: Peter Kemp, 1878 онд төрсөн, нас барсан огноо тодорхойгүй) нь Британийн усанд сэлэлт, усан пологийн тамирчин. Тэрээр Парист зохиогдсон 1900 оны зуны олимпод оролцож, 200 метрийн саадтай сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэнээс гадна Бриатнийн шигшээ багийнхантайгаа цуг усан пологийн тэмцээнд түрүүлж, алтан медаль зүүжээ.[1]

  1. "Peter Kemp Olympic Results". Татаж авсан: 27 August 2016.