Пи эсвэл π нь ойролцоогоор 3.14159-тэй тэнцүү бөгөөд хамгийн чухал Математикийн тогтмолуудын нэг юм. Энэ тоо нь Евклидийн геометрт аливаа тойргийн уртыг түүний диаметрт хуваасан харьцааг илэрхийлдэг. Мөн тойргийн талбайг түүний радиусын квадратад хуваасан харьцаагаар ч илэрхийлж болдог. Пи нь математик болон байгалийн шинжлэх ухааны бусад олон томъёонуудад хэрэглэгддэг. Пи тоо нь иррационал тоо бөгөөд энэ нь таслалын арын орнууд 3.1415926535897932... нь давтагдахгүйгээр төгсгөлгүй үргэлжлэнэ гэсэн үг. Математикийн түүхийн туршид π-г өндөр нарийвчлалтайгаар тодорхойлж, түүний шинж чанарыг судлах гэсэн ихээхэн хүчин чармайлтууд зарцуулж ирсэн.

Тойргийн диаметр 1 үед түүний урт нь π байна.

Грек үсэг π (ихэвчлэн пи гэж бичдэг) нь периметр гэсэн Грек үгнээс гаралтай. Магадгүй Виллиам Жонс 1706 онд энэ үсгээр тэмдэглэсэн бөгөөд сүүлд хэдэн жилийн дараа Леонард Эйлер үүнийг түгээмэл болгосон. "π"-г Грекээр пи гэж дууддаг. Энэ тогтмолыг мөн хааяа тойргийн тогтмол, Архимедын тогтмол (Архимедын тоотой андуурч болохгүй) эсвэл Людольфын тоо ч гэж дурддаг.

Тоонуудын жагсаалтИррационал тоонууд
ζ(3)√2√3√5φαeπδ
Хоёртын тоолол 11.00100100001111110110…
Аравтын тоолол 3.14159265358979323846…
16-тын тоолол 3.243F6A8885A308D31319…
Үргэлжилсэн хуваагч
Энэ үргэлжилсэн хуваагч нь давтамжгүй гэдгийг анхаарна уу.

Цахим холбоос

засварлах
  Commons: Pi – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Пи – Энэ үгийг тайлбар толиос харна уу