Parkour гэж юу вэ?

засварлах

Та замыг юу гэж боддог вэ? Зам гэдэг зөвхөн гудмаар холхилдох хүмүүс эсвэл хоорондоо сүлжилдэн давхих машинуудын явдаг зүйл гэж үү, тиймээ таны зөв. Гэхдээ би хүний явдаг замыг хэлж байна. Дараа та гадагш гарахдаа хаа ч юм бэ явж байгаад ойр хавийн байгаа эд зүйлс, хүмүүс цаашлаад хүрээлэн буй орчноо сайтар ажиглаад нэг үзээрэй. Танд юу харагдах бол маш олон төрлийн гадаргууг та олж харах болно, байшингууд, хашаанууд, модод, гудамжны сандал ер нь юу ч харагдаж магад. Гэхдээ тэр бүхий л гадаргуу дээр зам бий гэвэл та итгэх үү?

Нэрний хувьд бол Le Parkour нь l'art du déplacement буюу “Хөдөлгөөний урлаг” гэсэн утгатай Франц үг билээ. Parkour бол төрөл бүрийн саад, хаалтыг өөрийн мэдрэмж, хурд хүч, тэнцвэр болоод авхаалж самбаа чадварын тусламжтайгаар даван гарч төрөл бүрийн хэлбэртэй гадаргуунууд дээр дамжин шилжиж, жирийн хүмүүсийн хувьд хэзээ ч байж боломгүй мэт тэр л нарийн төвөгтэй газруудад өөрийн замыг олон хурдлах маш сонирхолтой спортын нэгэн төрөл билээ. Тиймээ үнэхээр сонирхолтой, спорт гэхээсээ илүү урлаг л гэлтэй.

Бидний өдөр тутмын амьдралд, биднийг хүрээлэн буй орчинд эргэн тойронд том жижиг болоод урт нарийн, өргөн бүдүүн хийгээд хатуу зөөлөн маш олон төрлийн гадаргуунууд тааралдаж байдаг. Хэзээ нэгэн цагт та тэдгээр олон гадаргууг сайтар ажиглаж байсан болов уу? Хэрвээ та сайтар ажиглах юм бол тэр бүх гадаргуун дээр маш олон төрлийн зам байгаа нь харагдах болно. Чухам үүнийг л traceur-үүд буюу замчид төвөггүй олж харах агаад тэд үүнийг даван туулж чадна. Уг спортоор хичээллэгч залуусыг traceurs гэх ба харин эмэгтэйчүүдийг traceuses гэдэг.

Гарал үүсэл:

засварлах

Анх Дэлхийн I дайнаас өмнө Францын усан цэргийн офицер Georges Hébert дэлхийн олон оронд аялал хийсэн байна. Ийнхүү аялж явахдаа тэрээр Африк тивийн олон уугуул иргэдтэй уулзжээ. Тэгээд өөрийн тэмдэглэлдээ: “Тэдний бие нь үнэхээр эрүүл чийрэг бөгөөд гайхалтай тэсвэр хатуужилтай, хурдан шалмаг басхүү чадварлаг байж билээ. Гимнастик ч юмуу элдвийн дасгалын тусламжтайгаар тэд ийм төгс биетэй болоогүйэ, харин тэднийг ийм чанга биетэй болоход хүрээлэн буй орчин, байгаль эх л тэдэнд тусалжээ” хэмээсэн байдаг.

Удалгүй 1902 оны 5-р сарын 8-нд Saint-Pierre, Martinique байх үед нь Pelée хэмээх галт дэлбэрэн оргилсон агаад тэрээр тэндхийн 700 гаруй хүний хамт арайхийн эсэн мэнд зугтан гарч чадсан гэдэг. Энэхүү явдал нь түүнд хүчтэй сэтгэгдлийг үлдээсэн бөгөөд хүнд гэнэтийн аюулаас зугтан гарах атлетик чадвар үнэхээр хэрэг болдгийг ойлгожээ. Тэрээр дараа нь Францын Reims-ийн коллежид биеийн тамирын багшаар ажилд орсон бөгөөд түүний хичээлээ заах аргачлал нь хаа ч байхгүй өвөрмөц байлаа. Тэрээр оюутнуудад нөгөө л нэг сагс воллейбол, эсвэл байдаг л элдвийн сунгалтын дасгалуудыг заахын оронд байгальтай дасан зохицож, хүрээлэн буй орчиндоо уусах талаар сургалт явуулах болжээ. Жишээлбэл: зүгээр алхах гүйх үсрэхээс эхлээд нэг биетээс нөгөөд шилжих, тэнцвэрээ олох, авирахаас гадна шидэх, усанд сэлэх гээд л) Энэ бүхнийгээ гурван үндсэн хэсэгт хуваажээ.

  • Energetic or virile sense: energy, willpower, courage, coolness and firmness
  • Moral sense: benevolence, assistance, honor and honesty
  • Physical sense: muscles and breath

Дэлхийн I ба II дайны үед энэ нь цэрэг, цагдаа болоод онцгой байдал, гал сөнөөгчдийг бэлтгэх хөтөлбөрт parcours du combattant нэртэй бүхэл бүтэн курс болон хичээллэх болжээ. Тиймээ энэ бол ердөө л эхлэл нь... Удалгүй David Belle хэмээх чадварлаг нэгэн залуугийн тусламжтайгаар Parkour нь жинхэнэ спорт болтлоо хөгжсөн билээ. Та нар david Belle-г мэдэх байлгүйдээ B-13 киноны Leito-ийн дүрд тоглодог шүүдээ.

Parkour-аар хичээллэх тухайд:

засварлах

Parkour – энэ урлагт суралцахын тулд танд тусгай заал хэрэг болохгүйэ, тусгай дасгалжуулагч, багш ч хэрэг болохгүй. Харин та өөрөө өөрийнхөө дасгалжуулагч болох болно. Зүгээр л гэрийнхээ хаалгаар гарсан л бол хүрээлэн буй орчин тэр чигээрээ таны хувьд бэлтгэлийн талбай тань байх болно.Үүгээр хичээллэх тусам улам амтанд нь орж удахгүй өөрийн гэсэн стиль хэв маягаа олж авах болно шүү. Ерөнхийдөө PK гэдэг бол A цэгээс B цэгрүү өөрийн гэсэн хурд, хүч, тэнцвэр болоод басхүү өөрийн гэсэн стильтэйгээр хугацааны тодорхой агшинд шилжэх нарийн шинжлэх ухаан юм шүүдээ. Зүгээр л A цэг дээр зогсоод B цэг дээр анхаарлаа төвлөрүүлээд шилжээд нэг үздээ...танд үнэхээр өвөрмөц сэтгэгдэл төрөх болно гэдэгт итгэж байна хэхэ.

Магадгүй танд энэ бүхэн утгагүй мэт санагдаж болох юм. Зүгээр л ямар ч зорилгогүй мэт үсэрч харайгаад л, гүйгээд л...Хэрвээ та ингэж бодож байвал том эндүүрч байна. Туршаад үз л дээ. Газраас гурван метрийн өндөрт гарахад л толгой тань эргэх вий. Газраас дээш хоёр метр өндөрт өргөгдсөн саад дээгүүр гарах гээд үздээ. Тэгээд та ойлгох болно...

Parkour-ийн спортоор хичээллэж байна гээд зүгээр тааваараа үсэрч харайгаад байхгүйэ. Учир нь энэ нь өөрийн гэсэн нарийн техник арга барилууд бүхий цогц шинжлэх ухаан юм. (Техникүүдээс нь товч дурдвал: Landing, Balance, Cat balance, Underbar, Lache, swing, Pop vault, wall hop, Wallpass, wallrun, Speed vault, Lazy vault, Cat pass/jump, (king) kong vault, monkey vault Wall Jump, Tic-Tac or Tac Vault, Roll гээд маш олон техникүүд бий)

Parkour-аас олж авах үр дүн:

засварлах
  • Ахин хэзээ ч давтагдашгүй мэдрэмж, залуу насны эрч хүчийг мэдрэх болно
  • Таны хамгийн үнэт зүйл болох эрүүл мэнд
  • Гайхамшигтай бие бялдар
  • Тэсвэр хатуужил, хүч чадал, хурд
  • Өөртөө итгэх итгэл, өөдрөг сэтгэл санаа, урам

зориг,эрч хүч

  • Стресс,бухимдилгүй болох
  • Чөлөөт цагаа үр дүнтэй, хөгжилтэй өнгөрөөх

эцэст нь та жинхэнэ өөрийгөө олж авах болно

Parkour-аар хичээллэнэ гэдэг нь заавал өндөр зүйлсээс үсэрч, байшингийн дээвэр дээгүүр гүйх биш шүү. Мөн уг спортоор аль ч насны хүн хичээллэх боломжтой. Бас болгоомжтой байх хэрэгтэй шүү. Нэгэн бодлын PK гэдэг их аюултай спорт шүү.

Аа тийн бас Free Running гэж бий. Гэхдээ энэ нь PK-аас ялгараад байх зүйл нэг их байхгүйэ. Гол ялгаа нь гэвэл: Parkour: A to B байдаг бол Freenrunning: A to B to C to D to….. Үсэрч, гүйж харайх нь зөвхөн хүүхэд насанд л үлдэх ёстой юм гэжүү. Яагаад та амьдралыг арай өөр өнцгөөс нь харж болохгүй гэж.

Цахим холбоос

засварлах