Харуул Чоймбол овогт Паламын Сүндэв (1947 онд Архангай аймгийн Өлзийт сумын нутаг Худгийн хонхор хэмээх газар төрсөн) - Монгол Улсын Төрийн болон нийгмийн зүтгэлтэн, хошууч генерал, Хилийн цэргийг удирдах газрын дарга, Улсын иргэний хамгаалалтын газрын дарга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, түүхийн ухааны доктор.

Боловсрол

засварлах

1967 онд дунд сургууль төгссөн.

1969-1974 онд ЗХУ-д А.Бабушкины нэрэмжит Хилийн цэргийн командын дээд сургуульд сурч төгссөн.

1979-1982 онд ЗХУ-ын Москва хотод М.В Фрунзийн нэрэмжит ерөнхий цэргийн академи дүүргэсэн.

ЗХУ-д Хилийн цэргийн командын дээд курст сурсан.

БНМАУ-ын Сайд нарын Зѳвлѳлийн дэргэдэх Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтын дээд курст сурч төгссөн.

2003 онд ОХУ-д “Монгол Улсын хилийг тогтоож хамгаалсан нь” (1960-1990 он) сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал

засварлах

1967-1969 онд П.Сүндэв нь Цэргийн ерөнхий дээд сургуульд лаборант,

1974-1975 онд Өмнөговь аймаг дах хилийн 0131 дүгээр ангид маневр ротын захирагч,

1975-1976 онд Өмнөговь аймагт хилийн заставын дарга, ангийн штабт хилийн албаны ахлах офицер,

1977-1979 онд мөн ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга.

1982 онд Хилийн ба Дотоодын цэргийн штабын оперативын хэлтсийн орлогч дарга, 1982-1988 онд Халх голын хилийн 0198 дугаар ангийн захирагч.

1988-1990 онд Хилийн ба Дотоодын цэргийн штабын 1 дүгээр орлогч, оперативын хэлтсийн дарга.

1990-1992 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерѳнхий газрын Хилийн цэргийн штабын хилийн хэлтсийн дарга,

1992-1993 онд Хилийн цэргийн штабын дарга.

1993-1996 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хилийн цэргийг удирдах газрын дарга.

1996-2000 онд Улсын иргэний хамгаалалтын газрын дарга, Улсын байнгын онцгой комиссын орлогч дарга.

2000-2006 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Хилийн цэргийг удирдах газрын дарга, Хилийн цэргийн командлагч.

2006-2008 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга,

2008-2012 онд Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар тус тус ажиллаж байв.

П.Сүндэв нь Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, ОХУ-ын “Найрамдал” одон, Цэргийн Хүндэт медаль болон бусад ойн медалиуд, Хүндэт хилчин, Онц хилчин,  Улсыг аюулаас хамгаалах байгууллагын Хүндэт ажилтан, Хууль зүйн албаны Тэргүүний ажилтан, Хүндэт гаальчин, Хүндэт төмөр замчин цол тэмдэгээр шагнуулж байжээ.

П.Сүндэвт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1994 оны 7-р сарын 16-ны өдрийн 74 дүгээр зарлигаар хошууч генерал цол хүртээжээ.