Пагважавын Энхболд

Пагважавын Энхболд (1958-1985) нь Монголын математикч юм.

1975 онд 9 дүгээр ангид сурч байхдаа улсын математикийн олимпиадын аварга, олон улсын математикийн олимпиадын “Хүрэл медальтан” болж, МУИС-ийн математикийн ангид шууд элсэн орж суралцаад  1980 онд сургуулиа онцсайн дүнтэй төгсөж, сургуульдаа багш болсон нэртэй математикч байв.

Суралцаж төгссөн Улаанбаатар хотын 32-р дунд сургуулийг нь 2000 онд НИТХ-ын тогтоолоор түүний нэрэмжит болгожээ. Мөн түүний нэрэмжит математикийн олимпиад Монгол Улсад зохиогддог.

Ах Пагважавын Нямдаваа нь эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, вирус судлалаар мэргэшсэн академич цолтой эрдэмтэн.

 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.