ПОС терминал
Point of sale terminal (POS terminal) буюу карт уншигч төхөөрөмж (ПОС терминал) нь бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөр тооцоо хийх цэгт суурилуулсан бэлэн бус гүйлгээ хийх үндсэн зориулалт бүхий машин юм. Үйлчилгээний цэгт суурилуулсан ПОС терминал машин нь бэлэн мөнгөний гүйлгээг бүртгэх болон бэлэн бус төлбөр тооцоо хүлээн авах боломжтой байдаг ба гүйлгээний баримт хэвлэх үндсэн үүрэгтэй байдаг. Сүүлийн жилүүдэд гар утас, таблет төхөөрөмж, зөөврийн компьютерууд ПОС терминалын үүргийг гүйцэтгэж төлбөр хүлээн авах боломжтой болж байна.
Орчин үеийн ПОС терминал нь бараа материалын бүртгэл, захиалга, CRM зэрэг маш олон төрлийн боломжийг бүрдүүлсэн цогц төхөөрөмж болон хөгжиж байна. ПОС терминалын дээрх боломж бүрдэхээс өмнө дээрх ажил үүргүүд нь тусдаа хийгддэг, хүний хүчин зүйлээс хамаарсан ажиллагаа их байсан ба эдгээр ажил үүргүүдийг хөнгөвчилж өгсөнөөрөө ажлын бүтээмжийг дээшлүүлэх давуу талтай юм.